Мэргэжлийн талбайн теннисийн Мадридын нээлттэй тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтод Румын улсын теннисчин С.Халеп болон Нидерландын К.Бертенс нар шалгараад байна.
Их Дуулга тэмцээний нэг удаагийн аварга, Мадридын нээлттэй тэмцээний хоёр удаагийн аварга С.Халеп хагас шигшээд Швейцарийн Б.Бенчичийг гурван сетэд 6:2, 6:7, 6:0 харьцаатай хожиж, шигшээд шалгарсан. Харин Нидерландын К.Бертенс 6:2, 7:5 харьцаагаар АНУ-ын С.Стефэнсийг хожиж, аваргын төлөө шалгарав. Румын теннисчин С.Халеп 2016 онд Словак теннисчин Д.Чубулковаг, 2017 онд Францын К.Младеновичийг тус тус хожиж, аваргын цомыг хүртэж байсан. Тэгвэл К.Бертенс 2018 онд Чехийн П.Квитоватай шигшээд шалгарч хожигдож байжээ.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Сербийн Н.Жокович Австрийн залуу теннисчин Д.Димийг хоёр сетэд буулган авч, аваргын төлөө шалгарч үлдээд байна. Түүнтэй Р.Надал болон С.Циципас нарын хожсон нь аваргын төлөө тоглоно. Мадридын нээлттэй тэмцээнд Н.Жокович 2011, 2016 онд түрүүлж байсан бол Р.Надал таван удаа түрүүлж байжээ. Харин С.Циципас тус тэмцээний шигшээд шалгарч байгаагүй юм.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ