К.Дюрантгүй Голден бүсийн шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

К.Дюрантгүй Голден бүсийн шигшээд шалгарлаа

К.Дюрантгүй Голден бүсийн шигшээд шалгарлаа

Цувралын тав дахь тоглолтод Голден Стэйт Уорриорс багийн К.Дюрант бэртэл авч тоглолтыг орхисон. Энэ нь аваргаа хамгаалагч Голден Стэйт Уорриорс багийн хувьд хүнд цохилт болсон ч Өрнөд бүсийн шигшээд шалгарлаа.

К.Дюрантгүй Голден Стэйт Уорриорс баг цувралын зургаа дахь тоглолтоо Хьюстон Рокетс багийн талбайд хийж, 118:113 харьцаагаар ялалт байгуулснаар плэй-оффын гуравдугаар шат болох бүсийн шигшээд шалгарсан байна. Голден Стэйт Уорриорс багаас С.Карри 33 оноо авч багаа тэргүүлсэн бол К.Томпсон 27 оноо, А.Игуодала 17 оноо авсан бол сэлгээнээс К.Лүүни 14 оноо, Ш.Ливингстон 11 оноо авчээ. Тоглолтын эхний хагаст С.Карри ганц ч оноо аваагүй бол сүүлийн хагаст 33 оноо авч багаа ялалтад хөтөлсөн юм. Харин талбайн эздээс Ж.Харден 35 оноо авсан бол К.Пол 27 оноо, 11 самбар, К.Капела 10 оноо, 10 самбар, Пи.Жи.Такер 15 оноо авсан ч баг нь ялагдал хүлээж улирлаа өндөрлүүллээ. Хьюстонг талбайд нь буулгаж авсан Голден Стэйт Уорриорс баг бүсийн аваргын төлөө Портлэнд Трэйл Блэйзерс болон Денвер Наггетс багуудын хожсонтой нь тоглоно.

 

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж