Английн премьер лигийн аваргууд /1993-2017/

Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

Английн премьер лигийн аваргууд /1993-2017/

Английн премьер лигийн аваргууд /1993-2017/

Европын хөлбөмбөгийн 2018-2019 оны улирлын лигүүд өндөрлөх шатандаа орлоо. Европын ТОП лигүүдээс Испанид Барселона, Италид Ювентус, Францад ПСЖ клуб түрүүлэх нь тодорхой болсон бол Герман болон Англид сүүлчийн тойрогт ялагч тодорно. Английн хөлбөмбөгийн премьер лигийн 38-р тойрог өнөөдөр /2019.05.12 /явагдаснаар улирал өндөрлөх учиртай.

Энэ улирал Английн премьер лигт аваргын төлөөх өрсөлдөөн Ливерпүүл болон Манчестер Сити клубын хооронд өрнөж байгаа.

Хоёр багийг ердөө нэг оноо зааглаж байгаа бөгөөд Ливерпүүл клуб түрүүлж чадахгүй бол лигтээ ганц хожигдолтой баг түрүүлж чадаагүй анхны тохиолдол болно.

Ливерпүүл клубын хувьд Английн премьер лигт хараахан түрүүлж үзээгүй байгаа. Магадгүй үүнийг уншигч та үүнд гайхаж болох ч Английн хөлбөмбөгийн дээд лиг 1992 онд нэрээ өөрчлөн Английн премьер лиг нэртэй шинээр зохион байгуулагдаж эхэлсэн байдаг. Английн хөлбөмбөгийн лиг нь 1888-1892 он хүртэл хөлбөмбөгийн лиг, 1892-1992 он хүртэл хөлбөмбөгийн нэгдүгээр дивизион, 1992 оноос премьер лиг нэртэй болсон. Английн хөлбөмбөгийн лиг 1992 оноос хойш премьер лиг нэртэй болсноос хойш алдарт Ливерпүүл клуб хараахан цом хүртэж чадаагүй байна.

1888 оноос хойш Английн хөлбөмбөгийн дээд лиг гэж тооцвол Ливерпүүл клуб 18 удаа лигтээ түрүүлсэн амжилтаар Манчестер Юнайтед клубын дараа дэд байранд бичигдэнэ. 1992 оноос өмнө Английн хөлбөмбөгийн дээд лигт Ливерпүүл клуб 18 удаа түрүүлсэн амжилтаар үнэмлэхүй амжилт үзүүлсэн байдаг бол Манчестер Юнайтед клуб долоон удаа, Эвертон ес, Арсенал 10 удаа түрүүлж байжээ.

1992 оноос Английн премьер лигт Манчестер Юнайтед клуб 1986-2013 оны хооронд Сэр Алекс Фергюсоны эрин үед 13 удаа түрүүлсэн. Тэгвэл 1954-1955 оны улиралд ердөө ганц удаа түрүүлж байсан Челси клуб 2003 онд Орос тэрбумтан А.Абрамович эзэнтэй болсноор 2005, 2006, 2010, 2015, 2017 онд таван удаа, 1937, 1968 онд аварга болж байсан Манчестер Сити клуб 2008 онд АНЭУ-ын газрын тосны тэрбумтан эзэнтэй болсноос хойш 2012, 2014, 2018 оны улиралд Английн премьер лигийн аваргын цомыг хүртсэн. Арсенал клуб 10 удаа Английн дээд лигт түрүүлсэн бол А.Венгерийн эрин үед буюу 1996 оноос хойш гурван удаа түрүүлсэн бол К.Далглишийн үед Блэкбурн Роверс, К.Раниеригийн үед Лейстер Сити клуб тус бүртээ нэг удаа түрүүлээд байна. Хэрвээ энэ улирал Ливерпүүл клуб түрүүлж чадвал анх удаагаа премьер лигийн цомыг хүртэх бөгөөд нийтдээ Английн хөлбөмбөгийн дээд лигийн цомыг 19 дэх удаагаа түрүүлэх учиртай юм.

1992 оноос хойш Английн премьер лигийн аваргууд:

  • 1992-1993 он: Манчестер Юнайтед, Астон Вилла, Норвич Сити, Блэкбурн Роверс
  • 1993-1994 он: Манчестер Юнайтед, Блэкбурн Роверс, Ньюкасл Юнайтед, Арсенал
  • 1994-1995 он: Блэкбурн Роверс, Манчестер Юнайтед, Ноттенхэм Форест, Ливерпүүл
  • 1995-1996 он: Манчестер Юнайтед, Ньюкасл Юнайтед, Ливерпүүл, Астон Вилла
  • 1996-1997 он: Манчестер Юнайтед, Ньюкасл Юнайтед, Арсенал, Ливерпүүл
  • 1997-1998 он: Арсенал, Манчестер Юнайтед, Ливерпүүл, Челси
  • 1998-1999 он: Манчестер Юнайтед, Арсенал, Челси, Лийдс Юнайтед
  • 1999-2000 он: Манчестер Юнайтед, Арсенал, Лийдс Юнайтед, Ливерпүүл
  • 2000-2001 он: Манчестер Юнайтед, Арсенал, Ливерпүүл, Лийдс Юнайтед
  • 2001-2002 он: Арсенал, Ливерпүүл, Манчестер Юнайтед, Ньюкасл Юнайтед
  • 2002-2003 он: Манчестер Юнайтед, Арсенал, Ньюкасл Юнайтед, Челси
  • 2003-2004 он: Арсенал, Челси, Манчестер Юнайтед, Ливерпүүл
  • 2004-2005 он: Челси, Арсенал, Манчестер Юнайтед, Эвертон
  • 2005-2006 он: Челси, Манчестер Юнайтед, Ливерпүүл, Арсенал
  • 2006-2007 он: Манчестер Юнайтед, Челси, Ливерпүүл, Арсенал
  • 2007-2008 он: Манчестер Юнайтед, Челси, Арсенал, Ливерпүүл
  • 2008-2009 он: Манчестер Юнайтед, Ливерпүүл, Челси, Арсенал
  • 2009-2010 он: Челси, Манчестер Юнайтед, Арсенал, Тоттенхэм Хотспур
  • 2010-2011 он: Манчестер Юнайтед, Челси, Манчестер Сити, Арсенал
  • 2011-2012 он: Манчестер Сити, Манчестер Юнайтед, Арсенал, Тоттенхэм Хотспур
  • 2012-2013 он: Манчестер Юнайтед, Манчестер Сити, Челси, Арсенал
  • 2013-2014 он: Манчестер Сити, Ливерпүүл, Челси, Арсенал
  • 2014-2015 он: Челси, Манчестер Сити, Арсенал, Манчестер Юнайтед
  • 2015-2016 он: Лейстер Сити, Арсенал, Тоттенхэм Хотспур, Манчестер Сити
  • 2016-2017 он: Челси, Тоттенхэм Хотспур, Манчестер Сити, Ливерпүүл
  • 2017-2018 он: Манчестер Сити, Манчестер Юнайтед, Тоттенхэм Хотспур, Ливерпүүл

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж