Долоо хоногийн өрнийн зурхай 2019.V.13-2019.V.19

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.V.13-2019.V.19

ХОНЬ

Долоо хоногийн эхэнд шинэ ажлыг эхлүүлэх, төлөвлөгөө зохиох гэсний хэрэггүй. Уран бүтээлч хүмүүс бусдад шагшигдсан уран бүтээл туурвих боломжтой. Маргаан, зодооноос зайлсхийх хэрэгтэй. Санхүүгийн байдал сайн байх боловч хэрэггүй зүйлсэд их мөнгө зарцуулах магадлалтай. Долоо хоногийн сүүлээр хөнгөн осолд өртөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, осол гэмтлээс сэрэмжлээрэй.

ҮХЭР

Мөнгө, санхүүтэй холбоотой асуудал анхаарлын төвд байна. Ажил хэрэг бүтэмж муутай. Амьдралын туршид холбоотой байх хэн нэгэнтэй танилцах, эсвэл эргэн холбогдож магадгүй. Албан тушаал ахих, ажилд орохыг хүссэн хүмүүст багагүй бэрхшээл тулгарах бололтой. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаараарай. Аливаа эмчилгээ сувилгаа үр дүнгээ хурдан өгнө.

ХАМТАТГАХ

Шинэ сонирхолтой адал явдал таныг хүлээж байна. Эрч хүч, амьдралын идэвх өндөр байхыг ашиглаж, хийх ёстой ч хойш тавьсан ажлаа цэгцлэхэд гэмгүй. Ажил хэрэг хурдан бүтэж, орлого нэмэгдэнэ. Сэтгэлзүйгээ тогтвортой байлгаж чадвал эрүүл мэндэд өөрчлөлт байхгүй. Гэр бүлийн харилцаанд халуун дулаан уур амьсгал ноёлж, үл ойлголцол тайлагдана.

МЭЛХИЙ

Ирээдүйд их ашиг авчирч, амжилтад хүргэх шинэ төсөл, хөтөлбөр гарч ирэх бололтой. Аялах, хилийн дээс алхахад таатай. Та хувийн амьдралдаа одтой, сэтгэл хангалуун байх болно. Долоо хоногийн сүүлээр хийх ажлынхаа төлөвлөгөөг эргэн харж, биелэлтэд үнэлэлт өгч, өөртөө дүн шинжилгээ хийгээрэй. Хайр дурлалын асуудалд үл ойлголцол бий болж, харилцаа хөндийрч магадгүй.

АРСЛАН

Энэ долоо хоног танаас маш их эрч хүч, энерги шаардана. Таны хуучин амраг, эртний найз гарч ирснээр амьдралд чинь ойлгомжгүй үйл явдлууд тохиолдож эхэлнэ. Долоо хоногийн сүүлээр чухал мэдээ сонсох юм уу, шийдвэр гаргана. Мөнгө, санхүүтэй холбоотой маргаан, үл ойлголцлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байх болно. Одоохондоо ирээдүйн том төлөвлөгөө боловсруулах хэрэггүй. Мөргөл үйлдэж, бясалгал хийх зэргээр сэтгэлээ төвшитгөхийг зөвлөж байна.

ОХИН

Та энэ долоо хоногт олон зүйлийг амжуулж чадна. Эдгээр өдрүүдэд хичээл зүтгэлийн үр дүнд таны нэр хүнд өснө. Гэр бүлийн харилцаа халуун дулаан байж, хосуудын хайр сэтгэл батажна. Өөрийгөө шинэ зүйлд сорих, өөрчлөлт хийхэд тохиромжтой үе. Санхүүгийн нөхцөл байдал мэдэгдэхүйц сайжирна. Эрүүл мэндийн хувьд тодорхойгүй өвчлөл үүсч болзошгүй.

ЖИНЛҮҮР

Эдгээр өдрүүдэд та аз жаргалтай, сэтгэл хангалуун байх болно. Амьдралд тань олон эерэг өөрчлөлт гарна. Нэр хүнд, байр сууриа хамгаалан тэмцэх хэрэгтэй. Ажил хэрэг хэвийн үргэлжлэх боловч мөнгөний асуудал байсаар байна. Энэ долоо хоногт сайн санааны үйл ажиллагаанд оролцох, хандив өргөхөд таатай.

ХИЛЭНЦЭТ

Бүхнийг шинээр эхлэхэд тохирсон үе. Ажлаа сольж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлж болох юм. Зүүд зөнтэй байх бөгөөд ойрын өдрүүдэд биелэх магадлалтай. Таны материаллаг байдал дээшилнэ. Уран бүтээлчид зав чөлөө багатай байх болно. Эрүүл мэнддээ анхаарч, зөв хооллолтын дэглэм баримтлах нь чухал. Зарлагаа орлогоосоо давуулахгүй байхыг хичээгээрэй.

НУМ

Зугаатай долоо хоног. Таны гадаад үзэмж сайжирч, сэтгэл татах чадвар нэмэгдэнэ. Энэ нь эсрэг хүйстний анхаарлыг зүй ёсоор татах тул ганц бие хүмүүс боломжийг битгий алдаарай. Мөнгө, бизнес, байр суурь бүх зүйл зөвхөн танаас шалтгаална. Магадгүй та багахан хэмжээний хөрөнгө хурааж чадна. Хүсэл сонирхлынхоо дагуу ирээдүйгээ төлөвлөөрэй. Эдгээр өдрүүдэд та хэзээ хэзээнээс илүү эрч хүчтэй, сэтгэл өөдрөг байх болно. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.

МАТАР

Шинэ долоо хоног танд шинэлэг бүхнээр бэлэг барина. Ирэх өдрүүдэд таны хичээл зүтгэлийг үнэлж зохих хэмжээнд урамшуулна. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учрах бол хостой нь гэр бүлээс гадуурх харилцаанд сэтгэл алдрах магадлалтай. Долоо хоногийн дундуур орж ирсэн мэдээлэлд няхуур хандах хэрэгтэй. Найз нөхөд, гэр бүлдээ халуун дулаан харилцааг эрхэмлээрэй. Эрүүл мэнд, санхүүгийн байдал сайн байна.

ХУМХ

Сүүлийн үед үүссэн асуудлыг шийдэхэд тус болох санхүүгийн эх үүсвэртэй болно. Ажил хэрэг, бизнесийн харилцаанд өөрийгөө удирдаж, зоригтой байхыг одод зөвлөж байна. Ажлын долоо хоног эхлээд завгүй байна. Итгэл алдсан харилцаа холбоогоо сэргээхэд таатай. Учир нь эдгээр өдрүүдэд хайр дурлалын харилцаа хүчтэй байна. Долоо хоногийн сүүлээр гэртээ байж, тайван амрахыг хүсэх бололтой.

ЗАГАС

Энэ долоо хоног танд таатай байна. Аливаа ажил хэрэгт манлайлагч нь байх болно. Сэтгэл санаа өөдрөг байх учир амьдралын жижиг сажиг асуудал таныг зовоохгүй. Энэ долоо хоногт шинэ харилцаа, шинэ хүн хүлээж байна. Ганц бие нэгнийг богино учрал хүлээж байна. Мөнгө санхүүгийн хувьд бага зэрэг сайжрах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж