Хуванцар хаягдлын эсрэг НҮБ шинэ гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.05.11-нд нийтлэгдсэн

Хуванцар хаягдлын эсрэг НҮБ шинэ гэрээ байгуулав

Хуванцар хаягдлын эсрэг НҮБ шинэ гэрээ байгуулав

Хуванцар хаягдлын экспортыг зохицуулах НҮБ-ын гэрээнд дэлхийн 180 орчим засгийн газар нэгдээд байгааг мэдээлжээ. Албаныхны мэдээлснээр жилд найман сая тонн орчим хуванцар далай, тэнгисүүдэд хаягдаж бохирдуулж байна. Женев хотноо болсон уулзалтад олон улсын 1400 төлөөлөгч оролцож, 12 өдрийн турш хэлэлцсэний дараа гэрээг байгуулжээ. Уулзалтын үеэр НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) ерөнхий нарийн бичгийн дарга Рольф Пайет хэлэхдээ хуванцар хаягдал нь дэлхий нийтэд тулгамдаад буй ноцтой асуудлын нэг гэдгийг онцолжээ. Женев хот дахь уулзалтын үеэр 1989 онд баталсан хортой хаягдлыг хянах тухай Базелийн конвенцид нэмэлт өөрчлөлт оруулж, хуванцар хаягдлыг багтаах болсон байна. Үүний үр дүнд хөгжиж буй орнууд хуванцар хаягдлыг зохицуулах бодлого баримтлахад хүргэх аж. Хөгжингүй орнуудын хувьд хөгжиж буй Азийн орнууд руу хуванцар хаягдлаа экспортолж, дахин боловсруулалт оруулснаар эргүүлэн авдаг гэж мэдэгддэг байна. Гэвч бодит байдал дээр хуванцар хаягдлын олонх хувь нь ил хаягдах юм уу, шатаагддаг аж. Өнөөгийн байдлаар дэлхийн далай тэнгис дэх хуванцар хаягдлын хэмжээ 100 сая тоннд хүрсэн байна.

Эх сурвалж: Agence-France Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж