“Facebook” Өмнөд Солонгосын фирмийг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.11-нд нийтлэгдсэн

“Facebook” Өмнөд Солонгосын фирмийг шүүхэд өгчээ

“Facebook” Өмнөд Солонгосын фирмийг шүүхэд өгчээ

Өмнөд Солонгосын “Rankwave” мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг фирмийн эсрэг “Facebook” компани шүүхэд зарга үүсгэжээ. “Facebook” компанийн зүгээс Калифорни муж улсын шүүхэд гомдол гаргаж, Өмнөд Солонгосын фирмийг олон нийтийн сүлжээний дүрэм журмыг дагаж мөрдөөгүйд буруутгасан байна. Тус фирм нь зар сурталчилгаа болон маркетингийн дата мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг аж. “Facebook” компанийн зүгээс Өмнөд Солонгосын фирмийн хөгжүүлэгчид нь олон нийтийн сүлжээ платформын мэдээллийг ашиглахдаа компанийн, дүрэм журмыг дагаж мөрдөж буй эсэхэд хяналт тавихад хамтарч ажиллаагүй гэж буруутгажээ. Улмаар “Rankwave” фирмтэй холбоотой бүх апп, хаягийг хориглосон байна.

АНУ-ын Холбооны худалдааны зөвлөлөөс хэрэглэгчдийн дата мэдээлэл ашиглахтай холбогдсон дүрэм журмын улмаас “Facebook” компанийг 3-5 тэрбум ам .долларын торгохоор хэлэлцэж буй аж. АНУ-ын албаныхны мэдээлснээр 2011 онд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зүй бусаар ашигласан хэрэгт “Facebook” компанийн хэрэглэгчидтэй тохиролцож хаагдсан хэргийг өнгөрсөн онд дахин нээж, мөрдөн шалгаж эхэлжээ. Учир нь 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Cambridge Analytica” фирм “Facebook”-ийн олон сая хэрэглэгчийн мэдээллийг олж авсан хэрэг өнгөрсөн онд том дуулиан тарьсан билээ.

Эх сурвалж: Agence-France Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж