Венесуэлийн сөрөг хүчнийхнийг хамгаалалтад авчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.11-нд нийтлэгдсэн

Венесуэлийн сөрөг хүчнийхнийг хамгаалалтад авчээ

Венесуэлийн сөрөг хүчнийхнийг хамгаалалтад авчээ

Венесуэлийн парламент дахь сөрөг хүчний гурван гишүүнийг тус улс дахь Итали, Аргентин улсын элчин сайдын яамдад хамгаалалтад авчээ. Италийн гадаад хэргийн яамнаас баасан гаригт Венесуэлийн улстөрч Америко де Гарзиа болон Мариела Магалланес нарыг хамгаалалтад авснаа зарлажээ. Италийн иргэнтэй гэр бүл болсон Мариела Магалланес нь элчин сайдын яаманд орогнол хүсч хандсан ба тус улсын иргэншил авах хүсэлтээ гаргасан байна.

Венесуэлийн Дээд шүүхээс баасан гаригт сөрөг хүчний 10 улстөрчийн халдашгүй эрхийг цуцалсны дараа дээрх арга хэмжээг авчээ. Дээд шүүхээс тэднийг бослого гаргаж, эх орноосоо урвасан гэх хэрэгт буруутгасан байна. Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг цэргийн бослого гаргахыг оролдсон аж. Улмаар түүний орлогчийг баривчилсан байна. Хуан Гуайдо нь өнгөрсөн нэгдүгээр сард сөрөг хүчний олох Үндэсний ассамблейн шийдвэрээр өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгч хэмээн зарласан юм. Улмаар АНУ болон Латин Америкийн олон орон нийтдээ 50 гаруй улс түүнийг Венесуэлийн ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрчээ. Харин ОХУ, Хятадын талаас Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж буй.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж