Ирландад онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2019.05.11-нд нийтлэгдсэн

Ирландад онц байдал зарлав

Ирландад онц байдал зарлав

Ирландын парламентаас уур амьсгалын эсрэг болон биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор онц байдлыг зарлажээ. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн хуулийн төслийг Ирландын парламент санал хураалтгүйгээр шууд баталсан байна. Уг цаг уурын онц байдал зарлах тухай хуулийг Их Британийн парламент энэ тавдугаар сарын эхээр баталсан байв.

Түүнчлэн Шотланд нь 2045 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэг хувьд хүргэж бүрэн зогсоох зорилтыг тавьжээ. Их Британи даяар хүлэмжийн хий ялгарлыг 2050 он гэхэд 80 хувиар бууруулахаар зорилт тавьсан аж. Хүлэмжийн хийг бууруулах зорилтод хүрэхийн тулд  электрон автомашины үйлдвэрлэлийг дэмжих, байгальд ээлтэй орон сууцыг барих зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж