Эцэг эхчүүд бидний хувьд удам судрыг нь залгамжлах бяцхан ханхүү, гүнжээ бие эрүүл, ухаан саруул өсгөн торниулах аз завшаантай хийгээд хүнд хөдөлмөрөөс нь бага ч болов хөнгөвчилдөг нэгэн чухал бүтээгдэхүүн бол мэдээж живх, тэр дундаа монгол эцэг эхчүүдийн байнгын хэрэглээ болж чадсан Huggies брэндийн живх юм. Та бидний нүдэнд энгийн харагдах энэхүү брэнд бүтээгдэхүүн нь зуу зуун эрдэмтдийн олон арван жилийн хугацаанд хийсэн шинжлэх ухааны ололт амжилтын үр дүнд бүтээгдэн бий болжээ.
Huggies живх хэрхэн үүссэн бэ?
1968 онд АНУ-ын Kimberly Clark компани живхний үйлдвэрлэлд анхдагчдын нэг болж тухайн үед зах зээлд нийлүүлэгдэж байсан живхийг шинэчлэн сайжруулж, анх удаа хүүхэд өмсөхөд биед нь илүү тав тухтай байх гурвалжин хэлбэртэйгээр Kimbies брэндийн живхийг үйлдвэрлэж эхэлжээ.
Улмаар 1980-аад оны дунд үеэс өөрийн жингээс 300 дахин их хэмжээний шингэнийг уусгах чадвартай онцгой төрлийн шинэ материалыг үйлдвэрлэлдээ анхлан нэвтрүүлэгчдийн нэг болсноор живх нь урьдынхаас 2 дахин их буюу 500 мл шингэнийг шингээх чадвартай болсны сацуу 10 жилийн өмнө үйлдвэрлэгдэж байсан өвөг эцэгтэйгээ харьцуулахад түүний жин 50%-аар хөнгөрсөн байна. Kimberly Clark компани Kimbies нэрээр үйлдвэрлэгдэж байсан живхээ ийнхүү шинэчлэн сайжруулсны үндсэн дээр Huggies хэмээн нэрийдэж өнөөдөр живхний зах зээлд тэргүүлэгч брэндийг бүтээжээ.
Тус компаний хувьд эцсийн бүтээгдэхүүний чанарыг эн тэргүүний зорилго болгон 1960-аад оноос эхлүүлэн өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлдээ олон зуун сая долларын хөрөнгө оруулалт хийсний үр дүнд тэргүүний шинэ техник технологийг ашиглан, бүтээгдэхүүний чанарын өндөр стандартыг ягштал баримталж үйлдвэрлэлээ явуулж байна. Өнөөдөр Kimberly Clark компани дэлхийн 37 оронд Huggies живхний үйлдвэрлэлийг явуулж, 175 гаруй орны эцэг эхчүүд энэхүү брэндийг сонгон хэрэглэж буй төдийгүй АНУ-ын зах зээлд №1, дэлхийн зах зээлд тэргүүлэгчдийн байр суурийг эзэлж буй нь тус брэндийн чанар, найдвартай байдлыг дэлхий даяар суурьшиж буй 6 тэрбум хэрэглэгч хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм. Манай улсын хүүхэд багачууд ч дэлхийд тэргүүлэгч америк живх Huggies-ийг 10 гаруй жилийн өмнөөс хэрэглэж байгаа төдийгүй хүүхдэд тав тухтай, чанартай живх болохыг нь монголын мянга мянган эцэг эхчүүд баталдаг.
Huggies живхийг бүтээгч Kimberly Clark компаний тухай
Одоогоос 145 жилийн өмнө буюу 1870 онд АНУ-ын Висконсин мужид Kimberly Clark компани анх үүсгэн байгуулагджээ. Өнөөдөр тус компани нь АНУ-ын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч компаниудын нэг болсон бөгөөд нийт 42,500 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус компаний үйлдвэрлэн гаргадаг Huggies, Kotex, Kleenex, Scott, Depend зэрэг брэнд бүтээгдэхүүнүүдийг дэлхийн хүн амын дөрөвний нэг өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг төдийгүй эдгээр бүтээгдэхүүнүүд нь дэлхийн 80 гаруй орны зах зээлд №1, №2 байр суурийг эзэлж байна. Тус компаний монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютерээр Монголиан стар дистрибюшин компани ажилладаг бөгөөд монголын хэрэглэгчдэд аль хэдийн танигдсан Huggies, Kotex, Kleenex, Scott, Depend зэрэг брэнд бүтээгдэхүүнүүдийг Kimberly Clark компаний Бүгд Найрамдах Солонгос улс дахь үйлдвэрээс импортлон, монголын мянга мянган өрхөд хүргэж байна.