Түүхий нүүрсийг хот руу оруулахгүй байхад ЦЕГ хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2019.05.11-нд нийтлэгдсэн

Түүхий нүүрсийг хот руу оруулахгүй байхад ЦЕГ хяналт тавина

Түүхий нүүрсийг хот  руу оруулахгүй байхад  ЦЕГ хяналт тавина

Засгийн газрын хуралдаанаар тавдугаар  сарын 15-ны өдрөөс эхлэн  Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон тогтоол гарсан.  Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын  58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулсан бөгөөд эдгээр хүмүүс  түүхий нүүрсийг нийслэл рүү  оруулахгүй байхад хяналт тавих юм. Ингэхдээ Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган ажиллах аж.

Харин нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган  айлыг түүхий нүүрс хэрэглэхгүй сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг  төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж