АНУ байлдааны хөлгөө Ойрхи-Дорнод руу илгээв

Хуучирсан мэдээ: 2019.05.11-нд нийтлэгдсэн

АНУ байлдааны хөлгөө Ойрхи-Дорнод руу илгээв

АНУ байлдааны хөлгөө Ойрхи-Дорнод руу илгээв

Иран улстай зөрчил хурцадсанаас АНУ-аас агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” пуужингийн системээ, байлдааны хөлгийн хамт Ойрхи-Дорнод руу илгээлээ. Нисэх онгоц тээвэрлэгч “USS Arlington” хөлөг нь Персийн буланд цохилт өгөх “USS Abraham Lincoln” хөлөг онгоцтой нийлэх аж. Түүнчлэн Катар улс дахь АНУ-ын цэргийн баазад “B-52” бөмбөгдөгч нисэх онгоцнуудыг байршуулсан байна. АНУ-ын Пентагоноос мэдээлснээр энэ нь Иранаас ирж болзошгүй гэнэтийн дайралтад бэлтгэж буй хэрэг аж. Харин Ираны талаас АНУ-ын энэ үйлдэл нь Тегераныг айлгах зорилготой “сэтгэлзүйн дайралт” хэмээн үзэж буйгаа мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхээр Иран болон Европын холбоотнуудын хамт 2015 онд байгуулсан Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарч буйгаа мэдэгдсэн юм. Улмаар цөмийн хөтөлбөрийн гэрээний нөхцөлийн дагуу цуцлагдаад байсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ сэргээснээр АНУ болон Ираны харилцаа дахин зөрчилдөж эхэлсэн.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж