Автомашингүй өдөр ирэх Бямба гаригт тохионо

Хуучирсан мэдээ: 2019.05.11-нд нийтлэгдсэн

Автомашингүй өдөр ирэх Бямба гаригт тохионо

Автомашингүй өдөр ирэх Бямба гаригт тохионо

Жил бүрийн тавдугаар сарын дундуур бямба гарагт бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Автомашингүй өдөр“ тавдугаар сарын 18-ны бямба гарагт тохионо. Энэ өдөр Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлаж өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд хаах юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй өдрийн хүрээнд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах болон бусад холбогдох ажлыг төлөвлөгөөг гаргаж, дуусгаад нийтэд мэдээлэл өгөх гэнэ. Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг зургаа дахь жилдээ зохиох гэж байна. Энэ өдөр нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж,  явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж