ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Сочи хотод болсон хоккейн оддын оролцдог уламжлалт тоглолтод оролцжээ. Тоглолтын үеэр "Хоккейн домог" багт багтсан 66 настай Путин найман гоол оруулж, үзүүлэх тоглолтод том бэлэг барьсан байна. Ерөнхийлөгчийн багт Батлах хамгаалахын сайд Сергей Шойгу, домогт хоккейчин Вячеслав Фетисов, Павел Буре, Алексей Касатонов, Виктор Шалимов нарын алдартнууд тогложээ. "Хоккейн домог" өрсөлдөгчөө 14:7-оор хожсон байна. В.Путин уламжлал ёсоор 11 номерын өмсгөлийг өмсчээ.
Сонирхолтой нь Путин мөсөн талбайг тойрон үзэгчидтэй мэндчилж явахдаа хивсэнд бүдэрч унажээ. Гэвч Путин хурдан босож үргэлжлүүлэн гулгасан байна. Тэрбээр жил бүр Оросын хоккейн одуудтай хамт мөсөн талбайд гарч үзүүлэх тоглолтод оролцдог бөгөөд энэ жил найман гоол оруулж багтаа хожил авчрахад голлох үүргийг гүйцэтгэжээ.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ