Монголын сагсчид хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.11-нд нийтлэгдсэн

Монголын сагсчид хагас шигшээд үлдлээ

Монголын сагсчид хагас шигшээд үлдлээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайваны Кинмень хотод болж байна. Тав дахь удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Иран, Хонгконг, Макао, Малайз, Филиппин, Индонез, Монголын их сургуулийн багууд өрсөлдөж байна. Өнөөдөр медалын төлөөх шийдэрлэх тоглолтууд болох бөгөөд Монголын эрэгтэй баг хагас шигшээд үлдлээ.

Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцож байгаагаас эрэгтэй баг медалын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Манай эрчүүд “А” хэсэгт БНСУ, Хонгконг, Малайз, Тайваны багтай багтсан. Хэсэгтээ Малайз /21:18/, Хонгконгийг/21:15/, БНСУ-ын багийг хожиж, Тайваньд /17:16/ нэг оноогоор хожигдон хэсгийн хоёрдугаар байраар хагас шигшээд үлдлээ. Энэ хэсгийг Тайваны багдөрвөн хожил авч 100 хувийн амжилттай тэргүүлжээ.

Нөгөө хэсгээс Индонез, Тайваны багууд хагас шигшээд өрсөлдөх эрхийг авсан байна. Манай эрчүүд өнөөдөр Индонезийн багтай тоглох бөгөөд хожвол аваргын төлөө тоглоно. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхэлнэ.

Монголын эмэгтэй баг Иран, Хонгконг, Тайвань, БНХАУ-ын багуудтай “А” хэсэгт багтаж, хоёр хожилтойгоор хэсгийн гуравдугаар байраар шалгарлаа. Энэ хэсгээс Иран, Тайваны багууд хэсгээ тэргүүлж, хагас шигшээд үлдсэн байна.

Тайваньд болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээний мэдээллийг http://www.ausf.org/Detail.aspx?kind=2&pk=361 аваарай.

"Мон-Алтиус" баг Монголыг төлөөлж Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.
Р.Гантулга дасгалжуулагчтай МУИС-ийн сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж