Д.Амартүвшин, Ё.Басхүү хүрэл, Д.Сумъяа медальгүй үлдлээ | News.MN

Д.Амартүвшин, Ё.Басхүү хүрэл, Д.Сумъяа медальгүй үлдлээ

Д.Амартүвшин, Ё.Басхүү хүрэл, Д.Сумъяа медальгүй үлдлээ

Д.Амартүвшин, Ё.Басхүү хүрэл, Д.Сумъяа медальгүй үлдлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” Азарбайжаны Баку хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн шилдэг бөхчүүд олноор ирсэн Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 /эрэгтэй 256, эмэгтэй 175/ жүдоч өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо.

Манай улсаас олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 14 тамирчин хүч үзэж байна.

Тэмцээний эхний өдөр долоон бөх барилдсанаас Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшинг эхний хоёр өрсөлдөгчөө цэвэр ялж, хагас шигшээд Гүржийн бөх Н.Темурд ялагдлаа. Манай бөх хүрэл медалын төлөөх шийдвэрлэх барилдаанд Францын бөх Х.Валидетай барилдан ваза-ари үнэлгээрээр ялан медалын тавцанд зогсчээ.

Энэ жинд барилдсан Л.Өнөболд эхний тойрогт ялагдаж тэмцээнээ дуусгажээ.

66 кг-д Ё.Басхүү Болгар, Монтенегро, Бразил, Испаний бөхчүүдийг дараалан ялж, хэсгийн аварга болсон. Манай бөх хагас шигшээд Азарбайжаны Ш.Нижатад ялагдсан ч А.Ибрахимыг ялж, хүрэл медалын эзэн боллоо.

Энэ жинд барилдсан Д.Төмөрхүлэг хоёрдугаар тойргоос тэмцээнээ дуусгажээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д манайхаас бөх барилдаагүй бол 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар барилдаж эхний барилдаанаа ялагдан тэмцээнээ дуусгажээ.

Харин 57 кг-ын жинд барилдсан Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв. Тэрбээр”С” хэсгийг тэргүүлэн барилдаж хэсгийн аваргын төлөө Унгарын жүдоч Х.Каракаст ялагдсан. Манай бөх дагах барилдаанд Францын Р.Хелентэй таарсан ч ялагдал хүлээснээр хүрэл медалын төлөө барилдаж чадсангүй.

Энэ жинд олимпийн аварга Бразилын Р.Силва алтан медаль хүртэж, дэлхийн аварга Японы Ц.Ёшида мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалыг Франц, Унгарын бөхчүүд хүртжээ.

Бакугийн “Их дуулга”-ын эхний өдөр манай долоон жүдоч дэвжээнд гарснаас Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу бөх Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв.

Тэмцээний хоёрдахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Манай бөхчүүдээс 73 кг-д Б.Батболд, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч тус тус барилдана.

73 кг-д 40 бөх барилдах бол 81 кг-д хамгийн олон буюу 48 бөх барилдана.

Бакугийн “Их дуулга”-ын эхний өдөр 14 орон ямар нэгэн медаль хүрснээс Бразил хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Испани, Франц, Молдав улс нэг аваргатай II-V байрт бичигдлээ. Япон, Азарбайжан, Гүрж, Монгол, Португал, ОХУ мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаараа удаалж байна.

Олимпийн аварга Бразилын Р.Силва Бакугийн "Их дуулга"-д түрүүлэв.
Гавьяат тамирчин Д.Амартүвшин Бакугийн "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ.
66 кг-д Ё.Басхүү хүрэл медальхүртлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зика нь 2019-05-11 66.181.179.206

Жудогийн холбоо женког дэмжигч улс терийн байгууллага болоод удаж байна даа, амжилт нь ч уруудаад явчихсан, ийм улстержчихсен газарыг IJF яагаад гишуунээсээ хасчихгуй байгааг л гайхаж байна

Avatar

Бтэнх 2019-05-11 122.201.24.24

Аваргууд одоо улс төрд үзээ та нар гарна төр гэж утгаа алдсан захын поп ялна гүндалай арго хунтайж давааням сарандаваа одооны 76 үхриин дэргэд улс төр илүү хиих байхшүү

Avatar

Зочин 2019-05-11 112.72.12.10

delhiin devjeend jijigdeel bn shu tom tom garuudaa

Avatar

Зочин 2019-05-11 66.181.179.217

СУМЬЯА ОДОО АМАР АМАР. ХАНГАЛТТАЙ ЭХ ОРНОО МАНДУУЛСАН ТАМИРЧИН. ОДОО ХАРИН ӨСВӨР ҮЕЭСЭЭ ГАРГАХ ТАМИРЧНЫ ЭРЭЛД ШАРГУУ ГАР

Avatar

Zochin 2019-05-11 49.0.213.114

Одоо чөлөөндөө гарч МАН намд ороод сонгуулиар авилгалч болохоо бод, харанхуй үхэр оркууд сонгоод л өгнө, яг Самандын Жавхлан шиг л

Avatar

Зочин 2019-05-11 202.9.45.68

Балжинням аваргыг солиочээ. Одоо юу ч гарахгүй зай бѳглѳсѳн ѳвгѳн болжээ.

Avatar

Зочин 2019-05-11 49.0.213.114

Балжкаагийн ууц уу, яг соц-ийн үеийн айлын гурил элддэг модон ганбанз шиг

Avatar

Зочин 2019-05-11 66.181.161.45

Уранаа сумъяа 2г гүйцэх нь байтугөй дөхөж очих бөх алгаа бэлтгэлээ сайжруул. Дудна балжиннямыгаа болиулаачээ хоцргдсон явдаггүй гавидаггүй дасгалжуулагч. Увсынхан яахлаараа дандаа шалихгүйн байж юм юмны орон зайг эзэгнэж бдгн төрд бн нямдорж гэж балиар өвгөн зайлкү хутгууш хорчин!!!

Avatar

Зочин 2019-05-11 122.201.24.24

Уранчимэг болдбаатар сумьяа төвшинбаяр та нар бол жүдо бөхиин домогууд тамирчин хүнд нас. Ид үе гэж бна та нарын ид үелээ барилдаж явсан дэлхиин алдартнууд барагл зодог тайлаад дасгалжуулагч болсон. Дотооддо та нарыг ялах залуучуд бхгүй болохоор яалтай

Avatar

Зочин 2019-05-11 202.55.188.45

tiim shuu

Avatar

Зочин 2019-05-11 122.201.24.24

Сумьяа одоо болноо жх орныхоо өмнө хангалттай гавьяа байгуулсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж