“Ауди” компанийн судалгааны төв нефть оролцуулалгүй бензин бүтээсэн тухай тус компанийн хэвлэлийн алба мэдээлэв.
100 октаны тоотой бензинийг E-benzin гэж нэрлэсэн байна. Энэхүү бензинийг шаталтын хөдөлгүүрт ашиглаж болох бөгөөд хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа гэнэ. Түүхий эд нь хүхэр, бензолгүй цэвэр изооктан ажээ.
Audi компани E-benzin түлшийг Global Bioenergetics-тай хамтран бүтээж изооктаныг ургамлын түлшнээс гарган авч байгаа гэнэ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард бензин үйлдвэрлэгчдийн үнэ 16,3%-иар, бөөний худалдаа нь 0,9%-иар тус тус буурсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР