Оны эхэнд 29.7 сая эх мал тоологдсон бөгөөд үүнээс 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байна. Тавдугаар сарын 9-ний өдрийн байдлаар оны эхний нийт эх малын 66.0 хувь буюу 19 сая 694.8 мянган хээлтэгч төллөж 19 сая 120.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96.8 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгууд 70 хувиас дээш хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 469.1 мянга болж оны эхний нийт малын 0.71 хувийг эзэлж байгаа бөгөөд хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймаг оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж буй.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ