Жил жилийн хавар махны үнэ тэнгэрт хадаж, мах нүдний гэм болдог. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ч илүүтэй хөөрөгдөл, үүсгэж иргэдийг “сөхрүүлэх” шахаж байна. Тухайлбал, тавдугаар сарын 8-ны өдрийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 8750 төгрөг, хонины цул мах нэг килограмм нь дунджаар 9000 мянган төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9543 төгрөг, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.19 хувиар буюу 22 төгрөгөөр буурчээ. Харин адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.75 хувиар буюу 50 төгрөгөөр өссөн байна. Махны үнэ өссөн учраас иргэд дайвар бүтээгдэхүүн худалдан авах болжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ