Сэлэнгийн хөлбөмбөгчид Үндэсний аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2015.05.24-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн хөлбөмбөгчид Үндэсний аварга боллоо

Хөлбөмбөгийг хөдөө орон нутагт хөгжүүлэх бодлогын хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом-2015" тэмцээний шигшээ тоглолтууд амжилттай явагдаж, өчигдөр аваргаа тодрууллаа.

Хүрэл медалийн төлөө энэ жилийн "Үндэсний цом"-ын шигшээ тоглолтын нээлтийн тоглолтод учраа таарсан Дархан-Уул, Дорнод аймгууд өрсөлдөж, 3:1 харьцаагаар Дорнод аймгийн шигшээ баг хүрэл медалийн эзэд боллоо. Дорнод аймгийн шигшээ баг 2013 онд "Үндэсний цом"-ын тэмцээний анхны ялагч болж байсан түүхтэй.

Харин аваргын алтан медалийн төлөө Увс, Сэлэнгэ аймгийн шигшээ багууд хүч үзэн, 2:1 харьцаагаар Сэлэнгэ аймгийн хөлбөмбөгчид ялснаар 2015 оны үндэсний цомын эзэд боллоо.

Харин Д.Лхүмбэнгарав дасгалжуулагчтай Увс аймгийн шигшээ баг "Үндэсний цом-2015" тэмцээний мөнгөн медалийн эзэд болж, амжилтаа ахиуллаа.

Эх сурвалж: www.the-mff.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж