Хилийн зурвасаар ОХУ-аас дахин түймэр орж иржээ

Хуучирсан мэдээ: 2019.05.11-нд нийтлэгдсэн

Хилийн зурвасаар ОХУ-аас дахин түймэр орж иржээ

Хилийн зурвасаар  ОХУ-аас дахин түймэр орж иржээ

Энэ жил улсын хэмжээнд хуурайшилт өндөртэй ялангуяа зүүн гурван аймагт хуурайшилтын зэрэг 90-ээс дээш хувьтай байгаа нь түймэр гарах томоохон шалтгааны нэг болж байгаа юм. Хэнтий аймгийн Батширээт суманд байрладаг Монгол Улсын хилийн 783 дугаар баганын чиглэлээр ойн түймэр дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15.13 цагт орж ирсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид нутгийн иргэд галыг тавдугаар сарын 7-ны өдөр цурманд оруулсан байна. Түймрийн өргөн 15 км, урт 13 км үргэлжлэх бөгөөд урьдчилсан байдлаар 19.500 га ой шатжээ.

Гэвч маргааш нь буюу тавдугаар сарын 8-ны өдрийн 14:37 цагт Монгол Улсын хилийн 778-779 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас дахин түймэр орж ирсэн учраас Үндэсний аюулгүй байдлын 30 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 46 алба хаагч, нийт 77 алба хаагч  цурманд оруулсан байна. 

Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд ой, тал хээрийн нийт 48 газар түймэрт автаж, 239 200 га талбай шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд ой, тал хээрийн бүсийн 77 газар түймэрт автаж, 568 600 га талбай шатаж байжээ. Дээрх түймрийн дийлэнх нь иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсан гэдгийг онцолж байсан юм. Ялангуяа орон нутагт явж байгаа иргэд тамхиа унтраахгүй хаях, зан үйл үйлдэж байгаад түймэр тавьжээ.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж