Тог хэзээ хэвийн байдалд шилжих нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.05.24-нд нийтлэгдсэн

Тог хэзээ хэвийн байдалд шилжих нь тодорхойгүй байна

Улиастайн ойролцоо байрлах “Улаанбаатар” дэд станц дээр гал гарсан тухай НОБГ-ын хэвлэлийн төлөөлөгч н.Бурмаа мэдээллээ. Тэрээр “Галыг бүрэн унтраасан. Гэхдээ гал гарсан шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Улаанбаатар цахилгаан түгээх” ТӨХК-аас асуу” гэсэн юм. Бид дэлгэрэнгүй мэдээлэл авахаар “УБЦТ” ТӨХК-ийн хэвлэлийн ажилтантай холбогдсон боловч “Цахилгаан түгээх үндэсний сүлжээ энэ асуудлыг мэдэж байгаа” гэсэн тайлбарыг өглөө. Харамсалтай нь, Цахилгаан түгээх үндэсний сүлжээнийхэн энэ талаар хариу өгсөнгүй. Өглөөний 09 цагийн орчимд Улаанбаатар хот даяар тасарсан цахилгаан эргээд хэзээ хэвийн байдалд шилжих вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж