“Moody’s” Ирландын бондны зэрэглэлийг буурууллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

“Moody’s” Ирландын бондны зэрэглэлийг буурууллаа

Зээлжих чадварын үнэлгээний агентлаг “Moody’s” даваа гаригт Ирландын засгийн газрын бондын үнэлгээг бууруулсан бөгөөд тус улсын төсөв санхүү асуудалтай байгаа учраас ингэлээ гэж тайлбарласан байна. Ирландын бондын зэрэглэлийг нэг оноогоор бууруулж “Аа2” болгосноор “Moody’s”-ын зэрэглэл “Standard & Poor’s”-ын “АА” зэрэглэлтэй тэнцэж байгаа бөгөөд харин Ирландын бондын үнэлгээг “AA-” гэж үнэлж байгаа “Fitch”-ийнхээс нэг оноогоор дээгүүр байна.

Үнэтэйгээ харьцангуй эсрэг хамааралтайгаар Ирландын засгийн газрын гаргасан 10 жилийн хугацаатай бондын өгөөж 8 оноогоор өсч 5.51 болсон нь зургаадугаар сараас хойших хамгийн өндөр дүн юм. Ирландын бондыг даатгах зардал 10 оноогоор өсч 261 болсон байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын хөрөнгийн биржийн гол индексүүд нэг хувиар унаад байна. Гэхдээ энэ үнэлгээ евро болон Европын бондын зах зээлд ерөнхийд нь нөлөөлсөнгүй. “Moody’s”-ийн энэ үнэлгээ Ирландийн засгийн газар 6 жил, 10 жилийн хугацаатай бонд өнөөдөр мягмар гаригт дуудлага худалдаагаар арилжаалахын өмнөхөн болсон байна.

Ирландын төсөв, санхүүгийн байдал сул байсан тул ийнхүү Ирландын бондын үнэлгээг бууруулж үнэлсэн нь гэнэтийн зүйл байгаагүй гэж шинжээч нар ярьж байна. Ийнхүү үнэлэх болсон нь Ирландын засгийн газрын дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцах өр улам бүр нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж