Тэд хэний дүрд хувирах вэ?

Хуучирсан мэдээ: 2019.05.11-нд нийтлэгдсэн

Тэд хэний дүрд хувирах вэ?

 “Яг түүн шиг” шоуны дөрөв дахь дугаар өнгөрсөн ням гаригт /2019.05.05/ үзэгчдийн хүртээл болсон. Энэ удаагийн “Яг түүн шиг” шоу өмнөх улиралд оролцож байсан шилдэг оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Тэр утгаараа эхний дугаарт шилдгүүд өөрсдийн өмнө нь хувирч байсан шилдэг оддын дүрээрээ эргэн ирсэн юм. Тэгвэл энэ  долоо хоногийн ням гаригт найман оролцогчид ямар оддын дүрд хувирахыг сонирхоцгооё.


Шоуны эхний дугаарын салхийг хагалж алдарт дуучин бүсгүй Beyonce-гийн дүрд тун чадварлаг хувирсан дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки энэ ням гаригт гарах шинэ дугаарт Пуэрто-Рикогийн поп дуучин Luis Fonsi-ийн  дүрийг бүтээхээр сугалсан юм.

Дуучин Э.Халиунаагийн хувьд АНУ-ын алдарт дуучин Lady gaga-ийн дүрд хувирна. Дуучин Lady gaga-ийн хувьд   2018 оны  дэлхийн хамгийн шилдэг поп дуучны жагсаалтын нэгдүгээр  байранд хүчтэй дуу хоолой, өвөрмөц дүр төрхөөрөө  бичигдэж байсан юм.

Дуучин Б.Маралжингоо R&B/Hip-Hop  чиглэлээр уран бүтээлээ туурвидаг реппер Cardi B-ийн дүрд хувирна. Cardi B энэ жил Грэммигээс "Оны шилдэг реп цомог" шагналыг гардаж, тус шагналыг хүртсэн анхны эмэгтэй реппер болсон юм.  Баззерын сонголтод багагүй өөрчлөлт орж шинээр оддын дүр нэмэгдсэн нь Cardi B байлаа.

Яг түүн шиг шоуны хоёр дахь дугаарын ялагч жүжигчин Т.Бархүү шоуны туршид олон гайхалтай үзүүлбэрийг үзүүлэн үзэгчдийг байлдан дагуулж, гурван ч дугаарын ялагчаар тодорч байлаа. Түүний хувьд Английн дуучин  James blunt-ийн дүрд хувирах юм.

Загвар өмсөгч С. Сарнай Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, монгол түмний хайртай дуучин Д. Отгонжаргалын дүрд хувирна.

Яг түүн шиг” шоуны эхний дугаарын ялагч А.Баярцэнгэлийн хувьд хүнд металл рок хамтлаг болох  "System of a Down" хамтлагийн дүрд хувирах юм.

Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа энэ удаа БНСУ-ын  “Sistar” хамтлагийн дуучин Hyolyn-ий дүрд хувирна. Тус хамтлаг нь 2017 онд албан ёсоор тарснаа мэдэгдсэн юм.  Хамтлаг тарснаас хойш хамтлагийн ахлагч байсан  Hyolyn соло уран бүтээлээ хийх болжээ. 

Шоуны эхний дугаарын ялагч Б.Амархүү Английн нэрт дуучин Элтон Жон-ы дүрд хувирна. Түүнийг бид “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны дуу болох “Can You Feel the Love Tonight” дууг дуулснаар илүүтэй мэддэг болсон юм.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж