УЛААНБААТАРТ УНАДАГ ДУГУЙ ТҮРЭЭСЛЭХ 10 БАЙРШИЛ

Хуучирсан мэдээ: 2019.05.11-нд нийтлэгдсэн

УЛААНБААТАРТ УНАДАГ ДУГУЙ ТҮРЭЭСЛЭХ 10 БАЙРШИЛ

УЛААНБААТАРТ УНАДАГ ДУГУЙ ТҮРЭЭСЛЭХ 10 БАЙРШИЛ

“Түрээсийн дугуйн үйлчилгээ”  буюу   “UBike”  төсөл нь өнгөрсөн оны  долдугаар сарын 9-ний өдөр албан ёсоор нээлтээ хийж байсан билээ. Тус үйлчилгээ нь улирлын чанартай учраас өвлийн улиралд зогсож, дулааны улиралд ажиллаж эхэлдэг юм .Тэгвэл дөрөвдүгээр сарын эхээр түрээсийн дугуйн үйлчилгээг эхлүүлсэн байна. Түрээсийн дугуй үйлчилгээний хамрах  хүрээ нь  баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой хойшоо их тойруугийн дотор байхаар төлөвлөгөөнд тусгагджээ. Үнийн хувьд нэг цагийн хөлсийг 1000 төгрөг, хоёр цаг нь 1500 төгрөг, гурван цаг нь 2000 төгрөг байхаар тооцсон байна. Хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд  төлбөрийн тариф дээр  цаг тутмын 500 төгрөг  нэмж бодогдох гэнэ. Унадаг дугуйн түрээсийн төлбөрийг төлөхөд төлбөр тооцооны ухаалаг шийдлийг ашиглаж, “UBIKE” аппликэйшныг хэрэглэх юм.

 ТҮРЭЭСИЙН ДУГУЙГ ХЭРХЭН АШИГЛАХ  ВЭ?

Анх бүртгүүлэхдээ 10000 төгрөгийн хураамж төлөх бөгөөд дансаа цэнэглэснээр таны дугуй унах эрх нээгдэх юм. Ингэснээр өөрт ойрхон зогсоолоос өөрийн сонгож авсан дугуйны  QR кодыг уншуулж дугуйны түгжээг тайлна. Дугуйг зөвхөн хамрах хүрээн дотор зогсоолоос зогсоолын хооронд  унах аж. Цаашид 2020 он гэхэд 150 зогсоол, 2000 унадаг  дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой 2500 ширхэг унадаг дугуй, 2027-2030 он гэхэд 5000 ширхэг  унадаг дугуйг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

ТҮРЭЭСИЙН ДУГУЙГ ХААНААС АВЧ БОЛОХ ВЭ?

  • Д.Сүхбаатарын талбай
  • 120мянгат
  • Хүүхдийн зуу
  • Тedу худалдааны төв
  • Цэцэг төв
  • Багшийн дээд
  • UBH цэнтр
  • Баруун дөрвөн зам
  • Зайсан Зүүн дөрвөн зам
  • Хүүхдийн урлан бүтээх төв

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж