Тайваны Тайпэй хотод болж буй боксын эмэгтэйчүүдийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс Монголын баг тамирчид өндөр амжилтыг үзүүллээ. Өсвөрийн 48 кг-ын жинд М.Энхжаргал, 54 кг-д Л.Ангараг, 57 кг-д М.Намуун нар Дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангаад байсан бөгөөд өчигдөр мөнгөн медалийн төлөө тулалдсан ч ялагджээ. Тэдний хувьд бүгд АНУ-ын тамирчидтай таарсан байна.
Энэ удаагийн өсвөр, залуучуудын ДАШТ-д дасгалжуулагч Ардын багш Д.Банди, Н.Нармандах (“Улаан-Арслан” клуб), Б.Пүрэв-Очир (“Эрдэнэт бокс” клуб), Г.Ганхуяг (Сэлэнгэ) нарын удирдлагад 14 шилдэг боксчид оролцсоноос өсвөрийн ангилалд түүхэн амжилтыг үзүүллээ.
Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн М.Энхжаргал "Алдар" спорт хороо, Л.Ангараг Дорнод аймгаас, М.Намуун "Эрдэнэт бокс" клубын тамирчид аж.
2015 оны өсвөр, залуучуудын ДАШТ-д 45 орны 441 гэзэгтэй боксчид өрсөлдөж байгаагаас алтан медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр болно.
2015 оны ДАШТ-ийг зорьсон Монголын баг тамирчид.
Ч.БОЛОР