Төв банк ойн зооснууд гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.05.23-нд нийтлэгдсэн

Төв банк ойн зооснууд гаргажээ

 

Оросын банк үүсгэн байгуулагдсаны 155 жилийн ойдоо зориулан алт, мөнгөн зоосыг гаргаж байна. Төв банкны гаргаж байгаа мөнгөн зоос нь гурван рублийнх, алтан зоос нь 1000 рублийн үнэлгээтэй юм.

 

Мөнгөн зоосны үнэт металл нь 925 сорьц бүхий 31,1 граммын жинтэй, голч нь39 мм.

Алтан зоосны үнэт металлын жин нь 155,5 грамм, хайлшийн сорьц 99, голч нь 50 мм.

 

Зоосны хоёр тал нь  товойн гарсан хүрээтэй бөгөөд нүүрэн талд нь Оросын банкны сүлд хоёр толгойтой бүргэдийн дүрсийг товгороор хийжээ. Түүний дээр нь хагас дугуйлан “Оросын банк” гэсэн бичиг тавигдсан байна.

 

Мөнгөн зоосны  ар талд нь Москва дахь Оросын банкны нүүрэн талын товойлгосон хэсгийг дүрслэн дээр нь зоосоор механизмыг нь бүтээсэн билгэдлийн цагийг байлуулсан  байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж