Чуулган Оросыг тойрсон хоолой барихыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.05.23-нд нийтлэгдсэн

Чуулган Оросыг тойрсон хоолой барихыг дэмжив

"Зүүний түншлэл» саммит

Фото: Ints Kalnins / Reuters

 

Рига хотноо явагдсан “Зүүний түншлэл” чуулган Европын холбоог, Каспийн бүстэй Оросыг тойруулан холбосон “Өмнөдийн хийн коридор” гэх хийн хоолой барихыг дэмжжээ. Чуулганы төгсгөлийн тунхаглалд энэ тухай өгүүлсэн байна.

 

Чуулганы баримт бичигт “Өмнөдийн хийн хоолойг оруулсан эрчим хүчний дэд бүтцийг бий болгоход дэвшилт гарч байгааг  дэмжин тэмдэглэжээ. Энэ төслийг бүтээхэд Азербайжан гол үүрэгтэйг тэнд өгүүлжээ. Мөн тэд Өмнөд Кавказын, Трансантолийн ба Транс адриатикин хийн хоолойнуудыг өргөтгөхийг уриалсан байна. Үүний  зэрэгцээ, Польш, Унгар, Словакаар дамжуулан Украинд хий нийлүүлэхийг дэмжжээ.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрчим хүчний холбооны еврокомиссар Марош Шефчович  “Өмнөд хийн коридор” байгуулах төслийг танилцуулсан байна. Түүнд нь Иран, Ирак, Туркменистан, Азербайжан, Турк оролцож болох юм. Шефчовичийн үнэлгээгээр хоолойн үнэ нь 45 тэрбум ам.доллар болох ажээ. Ийнхүү Европ Оросын хийн хамаарлаа буулгахаар оролдож байна. Одоо ОХУ нь Европын хийн хэрэглээний гуравны нэгийг хангадаг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж