"Бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна" | News.MN

"Бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна"

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

"Бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна"

"Бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна"

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэж байна. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн чиглэлийн 5 бодлого, 18 зорилт, нийт 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт нь 76.7 хувьтай байна үзсэн байна. Харин Эдийн засгийн байнгын хороо энэхүү тайлангийн эхний шатны хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 68.4 хувь гэж дүгнээд буй юм. Харин Үндэсний аудитын газраас “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн нийт 136 зорилт, арга хэмжээнээс хэрэгжсэн 54, хэрэгжилт дутуу 73, хэрэгжээгүй 9 буюу биелэлтийг 68.4 хувь гэж үнэлж буй юм.

Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах, дүгнэхдээ С.Бямбацогт нарын боловсруулан  батлуулсан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлж байх хэрэгтэй тухай асуудал ихээхэн яригдаж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нэг жилийн төлөвлөгөө. Энэхүү төлөвлөгөөг Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тулгуурлаж гаргадаг.  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурладаг. Ингэж бодлогын баримт бичгүүд уялдаж явах ёстой. Иймээс уялдаа холбоо нь хэр байна вэ, төлөвлөгөө хэрхэн яаж биелж үр дүн гарч байна вэ. Үндсэн чиглэл төсвийн хүрээний мэдэгдэлтэй, төсвийн хүрээний мэдэгдэл нь төсөвтэйгээ хэрхэн уялдсан байна гэдгийг дүгнэмээр байна. Гэтэл зорилгууд нь хоорондоо уялдсан эсэх, биелсэн эсэх, урт дунд богино хугацаандаа бодлогын баримт бичгүүд уялдаж, хэрэгжүүлэх байгууллагууд ажлаа уяж чадаж байна уу гэдгийг үнэлж дүгнэсэн үү. ЭЗБХ үндсэн чиглэлийн биелэлтийг 68 хувьтай гэж дүгнэснээс үзвэл улс орны бодлого төлөвлөлт боломжийн, Засгийн газар ажлаа сайн хийж байгаа юм байна гэж УИХ, ЭЗБХ үзэж байгаа юм шиг байна. Гэтэл бидэнд нэг жилийн хугацаа үлдэж байхад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 50 хувьтай байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Байнгын хорооноос С.Бямбацогт гишүүний дүгнэж байгаатай ойролцоо дүгнэлт гаргасан. Үндсэн чиглэлд бодлогын гол асуудлыг тусгаж холбогдох зардлыг улсын төсөвт тусгах асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Цаашдаа үндсэн чиглэлийг төсөвтэй уялдуулж батлахгүй бол төсөв мөнгөний дутагдлаас шалтгаалан ажлууд хэрэгжихгүй байгаа асуудал байна. Цаашдаа бид эдийн засгийн дунд болон урт хугацааны бодлоготой уялдуулах асуудалд анхаарах нь маш чухал гэдэгтэй санал нэг байна" гэв.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-С.Бямбацогт гишүүн хөгжлийн бодлогын талаар их зөв юм яриад байгаа юм. НҮБ-ын хурлаар хөгжлийн бодлогын асуудалд Монгол Улс ямар чиг шугамтай байна вэ гэдгийг ярьсан юм. Үнэндээ үүнд онцгой анхаарахгүй бол болохгүй болоод байна. Сонгуульд амалсан зүйлсээ хөгжлийн бодлого гэж андууран Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгоод яваад байгаа нь туйлын буруу. Үндэсний хөгжлийн бодлогын яам гэж зайлшгүй байх ёстой. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яамтай бодлого зангиддаг байх ёстой. УИХ-ын дарга, гишүүд анхаарч хөгжлийн бодлого, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалаа хэлэлцмээр байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Үндсэн чиглэлд нийтдээ 136 арга хэмжээ туссан үүнээс 97 ажил буюу 92 хувь нь  "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-тай, 124 буюу 92 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа юм. Үндэсний аудитын газрын орлогч дарга н.Оюунбилэг: 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд 2018 оны нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 9.6 их наяд төгрөгөөр төлөвлөсөн байтал 2017 онд Сангийн яам болон бусад яамнаас 13 их наяд төгрөг төлөвлөж ирүүлсэн. Энэ бол уялдаа холбоо ямар байгааг харуулж байгаа тод жишээ. Уялдаа холбооноос гадна агуулгын хувьд арга хэмжээ дахцдаг, хэрэгжих хугацаа хөрөнгө санхүүгээ тооцоо судалгаанд суурилдаггүй, хяналт шинжилгээ хийхгүй байгаа асуудлууд гарсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-10 199.249.230.67

Ганболд-d
chi b**s doloogch ni uu, hamt hulgai hiigch ni uu? Yamarch gesen chi ene unaval bi hoolgui yaanaa gej aidast avtsan ulsgulun negen l baih shig baina. bur uhleeldee, … ene tiim ch sain shuu, tiim ch sain shuu gee l … naadah chini unanaa

Avatar

Зочин 2019-05-10 51.68.139.151

byambatsogtyn bodlogo yarina gej yu baihav chaavaas … zugeer l poporch baigaa yum …

Avatar

Зочин 2019-05-10 5.2.77.146

adgiin hulgaich poprootsogt duugui l shoron luu gaa z**l…

Avatar

УИХ-ын гишүүд ичих нүүргүй хүмүүс 2019-05-10 66.181.190.62

УИХ-д 10, 20 жилээр суучихаад одоо бодлогын баримт бичгүүд уялдаа холбоогүй гээд ярьж байхаасаа ичээч. Гаргаж байгаа баримт бичгүүд бүр чинь хоорондоо уялдаж явж ирэх ёстой биз дээ. Ганц нэг гарчиг уншаад 3 авдаг сурагч шиг авцалдаагүй юм ярих юм. Манай улс өөдлөх шинж алга.

Avatar

Ө.Энхтүвшин Лүидээжанцан 2019-05-10 45.117.32.5

Шар шимжилсэн өвгөчүүл улс орноор тоглохоо болих хэрэгтэй.

Avatar

Ганболд 2019-05-10 202.126.89.6

Та нар сонсоод байгаарай, ер нь л бодлого ярьдаг гишүүд цөөхөн болоод байгаа шүү. Тэгэхээр яах болж байнаа энэ улс орно чинь. Оновчтой тодорхой зөв зүйл дуугардаг ер нь ажилдаа хандах хандлага бусдаас өөр гишүүний нэг бол хууль зүйн сайд байсан Бямбацогт гишүүн ш дээ ний нуугүй хэлэхэд. Эдний яам уг нь сайн баг бүрдсэн байсан юм даа. Энхбаяр гэдэг залуу бол мундаг, энэ хүнийг таньж дороо ажиллуулсан хүн бол бямбацогт. Улс төрийг удирдагчид бол сайн хамтрагч баг хамт олонтой байх ёстой байхгүй.

Avatar

Зочин 2019-05-10 66.181.161.60

byambatsogtoos oor bodlogo yridag hun bna uu ai

Avatar

Бямбацогт гэж худлаа гар 2019-05-10 66.181.190.62

Худлаа том дуу гаргаад ярихаас өөр юу ч байхгүй. Бямбацогт бодлого ярих хэмжээний хүн биш л дээ.

Avatar

Зочин 2019-05-10 202.9.44.132

sanal neg baina

Avatar

ЭНЭ 2019-05-10 202.21.124.18

ЭРҮҮДЭН ШҮҮЛТИЙГ ЭХЛҮҮЛЭГЧ МАНАН ХУУЛИЙН САЙД ШҮҮ

Avatar

Зочин 2019-05-10 202.21.124.18

чамд падгүй

Avatar

Зочин 2019-05-10 49.0.213.114

Элэнцэгнийх нь 50 хувийн биелэлт гэж, хасах хязгааргүй гэж дүгнэнэ, харин махны үнэ нэмэх ажил дээрээ A+ дүн тавиуллаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж