-“Зүүний түншлэл” чуулган Рига хотоо тавдугаар сарын 21, 22-нд болж өнгөрсөн юм-
Петр Порошенко, Ангела Меркель Ригийн чуулган дээр. Фото: Михаил Палинчак / РИА Новости
Оросын ГХЯ-ны мэдэгдэлд Ригийн чуулганыг “хуучин дуу” гэж тэмдэглээд эцсийн бичиг баримтууд өмнөхөө улиглалаа гэсэн байна.
Оросын гадаад харилцааны алба чуулганыг анхааралтай ажигласан бөгөөд түүний үр дүнг Европын холбооны удирдлагын саяхан хийж байсан мэдэгдлүүдтэй холбон авч үзсэн гэнэ. Түншлэл Оросын эсрэг чиглэгдээгүй гэж Европын холбооны удирдлага хэлж байсан билээ.
Оросын ГХЯ-ны дүгнэлтээр “Зүүний түншлэл” нь геополитикийн үзэл сурталд баригдсан бөгөөд хэрэгжүүлэлт нь тухайлбал, Оросын эсрэг өвчтэй ЕХ-ны зарим орнуудад сөрөг нөлөөг бий болгож байгаа ажээ.
“Зүүний түншлэлийн” бүх гай зовлонд энэ төслөөр зөрөлдөөнтэй байгаагийн бурууг зөвхөн Москвагийн явуулга гэж үзэх хандлагатайг анзаарч байна. Чуулган шинэ мөртлөө дуу нь хуучин хэмээн Оросын ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ. Орос нь түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх эрхийг эргэлзээнд тавиагүй харин ганцхан үүнийг тэгш эрхтэйгээр хийх нь чухал гэж үзэж байна.
Чуулганы төгсгөлийн баримтад “Крымыг булаан нэгтгэсэн” гэх томъёолол орсон байна. Гэхдээ уг баримтад Европын холбооны гишүүн орнууд л гарын үсгээ тавьжээ. Чуулганд оролцсон бүх орнууд Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68/262 тогтоолыг дэмжсэн байна.
“Зүүний түншлэл” чуулган Рига хотоо тавдугаар сарын 21, 22-нд болж өнгөрсөн юм. Европын холбооны энэ төсөл нь Зөвлөлтийн хуучин бүгд найрамдах орнууд болох Украин, Молдав, Азербайжан, Армен, Гүрж, Белорусьтай холбоогоо бэхжүүлэх зориулалттай юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР