2030 он гэхэд бид цоо шинэ загвартай, түлшинд хэмнэлттэй, урт, нумарсан далавчтай, U хэлбэрийн сүүлтэй, хөнгөн жинтэй нисэх онгоцоор тив алгасан нисэх бололтой. Нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus компани Британид болж буй Farnborough Airshow-ны үеэр ирээдүйн хэмээн овоглосон гайхалтай загвараа танилцуулжээ. Энэхүү концепт загвар нь түлшний хэрэглээг багасгасан хөдөлгүүртэй, интерьерийн хувьд илүү тохилог, дизайн сайтай бөгөөд хамгийн гол давуу үзүүлэлт нь дуу багатай гэнэ.
Түүнчлэн зорчигчийн суудал нь хөрвөх чадвартай, өөрөөр хэлбэл, зорчигч хүссэн үедээ өөрийн суудлаа ажлын өрөө, унтлагын өрөө болгон ашиглаж болох аж. Мөн онгоцны хана болон шалыг нэвт харагдах материалаар хийсэн учир зорчигчид тэнгэрээс байгалийн сайхныг харах боломжтой юм.
С.Цэлмэг