Аймаг, сум, нийслэл, дүүргийн дарга нарын ХОМ-ийг зарлалаа | News.MN

Аймаг, сум, нийслэл, дүүргийн дарга нарын ХОМ-ийг зарлалаа

Аймаг, сум, нийслэл, дүүргийн дарга нарын ХОМ-ийг зарлалаа

Аймаг, сум, нийслэл, дүүргийн дарга нарын ХОМ-ийг зарлалаа

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулж байна.

Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа агентлагийн нийт 15500 орчим мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нээлттэй, ил тод байршуулснаар иргэд мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл байдал сайжирч, төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах юм.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-05-10 59.153.114.113

АТГ том хэргүүдийг шалгаж дүнг ард түмэнд мэдээлж байх ёстой. Өмнө нь овоо явж байсан сүүлийн үед таг боллоо. ЖДҮ-г юуны өмнө шийдэх ёстой. ХОМ зарлах боо яахав дээ

Avatar

Zochin 2019-05-10 49.0.213.114

Төрийн албанд орохоор уулгалан дайлагсад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж