Хан-Уул дүүргийн 39 багш өнөөдөр хуримаа хийлээ | News.MN

Хан-Уул дүүргийн 39 багш өнөөдөр хуримаа хийлээ

Хан-Уул дүүргийн 39 багш өнөөдөр хуримаа хийлээ

Хан-Уул дүүргийн 39 багш өнөөдөр хуримаа хийлээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо.

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордонтой хамтран  "Сайн багш-Сайхан гэр бүл" гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг анхлан зохион байгуулав.

Хан-Уул дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн  37 сургууль, 118 цэцэрлэгт 4200 гаруй багш, ажиллагсад ажилладаг. Өнөөдөр ажил үйлсээрээ бусдад үлгэр дууриал болсон 39 багш, сурган хүмүүжүүлэгч нар нь гэрлэлтээ батлуулсан ч хуримаа ёсолж амжаагүй боловсролын тэргүүн шугамд явдаг сурган хүмүүжүүлэгч нар юм. Энэ ч утгаараа багш, ажилчдадаа ажиллах эрч хүч, урам зориг өгөх зорилгоор тус үйл ажиллагааг анхлан зохион байгуулж байгаа нь онцлог байлаа.

“Дурсамж” өдөрлөг, "Сайн багш-Сайхан гэр бүл" үйл ажиллагааг НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж үг хэллээ. Тэрбээр “Хан-Уул дүүргийн боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийн халуун мэндийг дэвшүүлье. Сайн эцэг, эх байх үүрэг хариуцлагаа ухамсарласан, хамт олондоо хүндлэгдсэн сурган хүмүүжүүлэгч нарын төлөөлөл өнөөдөр албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулж байна. Та бүхний аз жаргалтай, дурсамжтай нэгэн мөчийг хамт тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа туйлын их баяртай байна.

Ажил мэргэжил, амьдралын шаардлагаас болоод гэрлэлтээ албан ёсоор ёсолж амжаагүй байсан дүүргийн үлгэр жишээ сурган хүмүүжүүлэгч та бүхний цаашдын ажил, амьдрал үргэлж өөдрөг өнөөдрийнх шиг аз жаргалаар дүүрэн байх болтугай. Мөн гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой “Дурсамж” өдөрлөгийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулан хамтран ажилласан Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал дэвшүүлье” гэв.

Энэхүү баярт мөчийг нь хуваалцахаар хүрэлцэн ирсэн дүүргийн удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар дурсгалын зүйлийг хосуудад гардуулан өгч баяр хүргэж, уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Өрх гэрийнхээ гал голомтыг албан ёсоор бадрааж, хайртай дотны хүмүүсийнхээ хайр бахархал дунд хуримлаж буй эл хосуудын хувьд насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлахаа амлаж, хуримын бэлзгээ баярын нулимстай солилцсон сэтгэл догдлом сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nice 2019-05-10 103.57.94.197

Dandaa inej zavaarch bhaa bolih heregtei. Gegeeleg l arga hemjee bna

Avatar

Дэлхийд байхгүй шившиглэл 2019-05-10 202.9.43.121

Монголын оюунт багш нар Мүүнийн шашинд бөөнөөр элсч нийтээр хуримлаад Дүүргийн Засаг дарга болох төрийн албан тушаалтан Сүмийн Пасторын үүргийг гүйцэтгэж хосуудыг адислав.

Avatar

Зочин 2019-05-10 64.119.26.167

Иймзүйлээр өөрийгөө рекламдах хэрэггүй үүнээс их ажил байна энэ бол хувь хүмүүсийн асуудал шүү дээ

Avatar

зочин 2019-05-10 103.212.116.153

Ингэж гуйлгачин шиг хурим хийж байхаар хийгээгүй нь дээр. Та эд улстөрийн тоглоом болчихсон байна. Наад засаг алдаржаврлан н**ш чинь шоудаж ханахгүй юмаа.

Avatar

Зочин 2019-05-10 112.72.11.102

Moon-2 ajillagaa yavagdjee

Avatar

ман ккк 2019-05-10 202.9.43.121

энэ ч ёстой онигоотой юм болсоон кк

Avatar

ЦДОО 2019-05-10 66.181.179.231

Хуримласан хосуудад цугтаа инээж яваарай, цуварч уурлаж байгаарай гэж ерөөе. Тэвчээртэй байгаад, өөрөө буруугүй ч гэсэн уучилж чадна гэдэг том гавьяа юм. Сайн сайхныг хүсэн ерөөе.

Avatar

Зочин 2019-05-10 202.21.108.151

Энэ одоо МҮҮН -хэн юм уу. Хуримын ордонд шахаа хийж байгаа юм уу.

Avatar

Зочин 2019-05-10 202.21.108.151

Энэ одоо МҮҮН -хэн юм уу. Хуримын ордонд шахаа хийж байгаа юм уу.

Avatar

Зочин 2019-05-10 103.212.116.116

39 багш нөхөргүй мөртлөө хүүхэд хүмүүжүүлж байсан гэж ойлгох юм уу

Avatar

Зочин 2019-05-10 119.40.100.142

Тагийн хөгшин авгай нар жаахан банди нартай хуримлаад байгаа нь ямар учиртай юм болоод байнаа.

Avatar

Zochin 2019-05-10 49.0.213.114

МАН намын сонгуулийн шоу юм биз дээ чааваас, тархи нь тэмбүүрсэн юм л ийм мэдээ бичнэ дээ

Avatar

Зочин 2019-05-10 202.21.124.18

АЛДАРЖАВХЛАН МОНГОЛ ТӨРИЙГ ГУТААЖ БАЙНА

Avatar

Монголхүү 2019-05-10 150.129.140.78

Бүгдээрэнд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Бүгдийг нэг дор цуглуулдаг нь шоу боловч цаана нь залуусын хайр байгаа. Хойшид шоунаас холхон байцгаагаарай. Гол нь бие биенээ хайрлах л юм шүү дээ. Сайхан байна аа!!! ! Монголын үрс маш олон болтугай

Avatar

Зочин 2019-05-10 150.129.142.116

ingej tenegtej neg door baahan hurim zohion baiguulahaa boliochee, boondoj baigaa yum shig, hurim gedeg chine ingej teneg yaaruu sandruu hiideg yum bish, tegj l hiilguulmeer baisan yum bol tus tusad ni heden odor huviarlaachee

Avatar

Болд 2019-05-10 43.228.131.110

МҮҮНИЙ хурим болоод өнгөрсөн юм биз дээ. Аав ээждээ залбираад байж дээ багш нараа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж