Нийслэлийн Аврах анги 105-ын 50 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Аврах анги 105-ын 50 жилийн ой тохиож байна

Нийслэлийн Аврах анги 105-ын 50 жилийн ой тохиож байна

Анх 1969 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр байгуулагдаж байсан НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ойн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян,   НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Ц.Анхбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайхан болон үе, үеийн удирдлагууд, алба хаагчид оролцсон юм.

Байгуулагдсан цагаасаа хойш нийслэлийн хэмжээний үер, ус, гал түймэр, зуд, үйлдвэрийн болон зам тээврийн, химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, амиа хорлох оролдлого, нуранги, мөсөнд цөмрөх, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг 20 гаруй төрлийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хугацаанд 1.6 га ой, хээрийн түймрйиг унтраан, 115,202 хүний амь насыг авран хамгаалж, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, иргэдийн 230,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Түүхт 50 жилийн ойгоо угтан бүтээлч ажлуудыг өрнүүлж, байгууллагын үүдний хэсгийн хана, тааз, өрөө тасалгаа, шатны хэсгийг сэргээн засварлаж, ангийн тугийн байрыг шинэчлэхийн зэрэгцээ алба хаагчдын цэргийн байрны тасалгаа, архивын өрөөний хаалтыг шинээр хийж гүйцэтгэжээ. Мөн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах зорилгоор “Хөдөлгөөнт удирдлагын байр”, “Хээрийн гал тогоо”-г тохижуулан, үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Ойн арга хэмжээний үеэр олон жил үр бүтээлтэй, амжилт гарган ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж