“Frontier fintech summit” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

“Frontier fintech summit” эхэллээ

“Frontier fintech summit” эхэллээ

Гадаад харилцааны яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын финтекийн холбооноос хамтран олон улсын “Frontier Fintech Summit 2019” анхдугаар чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо энэ оны 5 дугаар 10-ны өдөр зохион байгуулав. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Конгрессийн гишүүн Дэвид Соарес нар чуулга уулзалтыг нээн үг хэлж, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хонконгийн “Input Output” компанийн Гүйцэтгэх захирал Чарлез Хоскинсон нар үндсэн илтгэл тавьж оролцов.

“Frontier Fintech Summit 2019” чуулга уулзалт нь дэлхий дахинаа хурдацтай хөгжиж буй санхүүгийн технологийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, Монгол Улс дахь боломжууд болон тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, мэдээлэл солилцох зорилготой юм. Чуулга уулзалтад финтек салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүд, Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчид оролцож финтекийн хөгжил, шилдэг туршлага, шийдлүүдийн талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв.

Түүнчлэн санхүү болон технологийн салбар дахь төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, уг салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчинд дутагдаж буй зохицуулалтуудын талаар хэлэлцэж, шаардлагатай алхмуудын талаар олон улсын мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцож чадсан нь өндөр ач холбогдолтой боллоо. Чуулга уулзалт 5 дугаар сарын 11-ний өдөр Шангрила зочид буудлын хурлын танхимд үргэлжилнэ.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж