“Хаан жимс” рүү АТГ-ынхан дайрчээ

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

“Хаан жимс” рүү АТГ-ынхан дайрчээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “Хаан жимс” рүү өнөөдөр Авлигатай тэмцэх газрынхан дайрч орсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг өчигдөр АТГ-аас баривчлан саатуулж, Хорих 461 дүгээр ангид саатуулсан тухай тус газраас өнөөдөр мэдээлсэн. Баривчилсан шалтгаанаа “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа албан тушаалын эрх мэдлээ ашиглаж, улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж, сэжигтнээр тооцон Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн гэж тайлбарласан юм.

Харин улс төрийн хүрээнийхэн “АТГ-ынхан “Хаан жимс”-т ирсэн шалтгааныг нэгжлэг хийх, мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нь Авлигатай тэмцэх газрын харьяанд очсон Мөрдөх албыг Прокурорын дэргэдэх Мөрдөх албанд буцаан авчирах хуулийн төсөл санаачилсан нь ийм байдалд өөрийг нь оруулав уу” гэх таамаг дэвшүүлэхэд хүргээд байна.

Г.ХОРОЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж