Монгол адууг цэвэр үлдээх нь гол зорилго гэв

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Монгол адууг цэвэр үлдээх нь гол зорилго гэв

Монгол адууг цэвэр үлдээх нь гол зорилго гэв

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос өнөөдөр/2019.05.10/ “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар холбооны баримтлах чиглэл, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

Өнөөдрийн хэвлэлийн хуралд “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” Төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Жамбын Гомбожав болон М.Ариунболд, Ц.Дуламсүрэн нарын гишүүд оролцлоо.

Уг холбооны анхны хурал өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болжээ. Холбооны анхны ерөнхийлөгчөөр Ардын их хурлын дарга асан, “Монгол адуу” нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Ж.Гомбожавыг сонгосон байна.

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны гол зорилго нь монгол адууг цэвэр үлдээхэд анхаарах аж. Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдаж буй улсын бүсийн наадамд монгол, эрлийз адууг ялгалгүй уралдуулж, маргаан их гарч буй билээ. Харин улсын чанартай наадамд зөвхөн монгол адуу уралдуулснаар уяачид шударга наадах боломж бүрдэнэ. Үүний тулд уралдах морьдыг ялгах, үүлдэр тогтоох комиссыг байнгын ажиллагаатай болгож, морьдыг баримтжуулах бүртгэл ажлыг идэвхтэй хийхээр төлөвлөжээ. Мөн морин тойруулгатай болох ажлыг бусад холбоотойгоо хамтран хийхээр болсноо хэлсэн юм.

Нэг наадамд эрлийз гэж ороод, нөгөө наадамд монгол адуу гэж давхидаг явдлыг цэгцлэхээ Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдэгдлээ. Уг холбоо уяачид, малчдаас гадна адууны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэдийг эгнээндээ нэгтгэжээ. Одоогийн байдлаар тус холбооны тэргүүлэгчдийн тоог 108 байхаар тогтоосон бөгөөд 46 нь сонгогдоод байгаа аж. Тав болон зургадугаар сард Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны дараагийн хурлаа хийхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж