Я.Содбаатар гишүүн Арвайхээр хотноо ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар гишүүн Арвайхээр хотноо ажиллалаа

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо ажиллалаа. Уулзалтын эхэнд Я.Содбаатар гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдийн талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хүндхэн байна. Улсын төсвийн гүйцэтгэл эхний улирлын байдлаар 200 гаруй тэрбум төгрөгөөр тасараад байна. Эдийн засгийн хямралаас гарахын тулд мега төслүүдээ хэрэгжүүлэхээр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж, танилцуулсан боловч өнөөдрийн байдлаар гацаанд орчихлоо. Мөн эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед ахмадуудынхаа нийгмийн халамжийн асуудалд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа. Түүний нэг тод илрэл бол ахмадуудын тэтгэвэрийн зээлийн хүү жилийн 18 хувь байгааг ес болгон бууруулах санаачилгыг гаргаад ид ажиллаж байна. Үүнээс гадна төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан” гэв.

 

Уулзалтын үеэр иргэд тэтгэврийн насыг наашлуулах, тэтгэврийн зээлийн хүү, малын хөлийн татвар, “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон төслүүдийн хэрэгжилтийн талаар санал хүсэлтээ илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Тухайлбал, иргэдийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Мөн Сонгуулийн нэгдсэн хуулийн яаралтай хэлэлцэж, мажоритари тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн орон нутгийн иргэдийн хувьд цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл болон төрийн албан хаагчдын 36 сарын урамшууллын асуудлыг хөндөж байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед иргэдийн худалдан авах чадвар болон орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас авах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна. Мөн мал аж ахуйн салбарт төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг ч дуулгасан. Тухайлбал, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болон малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэн батлах байх гэсэн хүлээлттэй байна. Үүнээс гадна бизнес эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хямралын сүүдэр ч тусаж, борлуулалт тааруу байгаа учир энэ чиглэлд анхаарч ажиллах болон миний өргөн мэдүүлээд байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувьтай тэнцүүлэх хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхийг хүсэж байгаагаа хэлж байсан.

 

Үүнээс гаднаэдийн засгийн хямралд хамгийн их өртөж байгаа хүмүүс бол ахмад настнууд. Бид амьдралын зайлшгүй шалтгааны улмаас 3-24 сараар сарын 1.5-1.8 хувийн хүүтэй тэтгэврийн зээл авдаг. Улмаар зээлийн хүүгээ төлж амжаагүй байхад дахин мөнгөний хэрэг гардаг. Энэ нь ахмадуудын хувьд хүндрэлтэй байна. Ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл өргөн мэдүүлээд байсан. Энэ хуулийн төслийг яаралтай батлахыг “”үүрэгдэв”.

 

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж