ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойн арга хэмжээнд зориулсан парад болсон билээ. Ялалтын баярын арга хэмжээний урлагийн тусгай хөтөлбөрт Монгол Улсаас анх удаа хүүхдийн найрал дууны хамтлаг оролцсон юм.
СУИС-ийн дэргэдэх “Бадмаараг”ахлах сургуулийн хамтлаг болон зургаан настай Э.Бат-Энгүүн хүү баярын арга хэмжээнд тусгайлан уригдан оролцлоо. Энэ удаа авьяаслаг бяцхан хүү Э.Бат-Энгүүн ахмад дайчдад зориулсан “Смуглянка” дууг хамтлагийн ах, эгч нартайгаа хамт дуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ.
facebook video: https://www.facebook.com/enkhzaya.navaansuren
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ