Баян өв залгамжлагчийн дүрд тоглон, залилан хийдэг байжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Баян өв залгамжлагчийн дүрд тоглон, залилан хийдэг байжээ

Баян өв залгамжлагчийн дүрд тоглон, залилан хийдэг байжээ

АНУ-ын дээд шүүхээс  Германы иргэн, 28 настай Анна Сорокин хэмээх эмэгтэйд 4-12 жилийн хорих ял оноосон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаанд хэрхэн биеэ авч явахаас нь шалтгаалан ялыг хөнгөрүүлж, эсвэл хүндрүүлж болох аж. Түүнийг АНУ-ын томоохон үйлчилгээний байгууллагууд, банкуудыг хууран мэхэлж 200,000 ам.доллар луйвардсан хэрэгт буруутгасан байна. Мөн тэрбээр хорих ял эдлэхээс гадна 24,000 ам.долларын торгууль, луйвардсан 200,000 ам.долларыг эргүүлэн төлөх ёстой болжээ.

Германаас Нью-Йорк хотод амьдралаа сайжруулах мөрөөдөлтэй ирсэн Сорокин бүсгүй өнгөрсөн дөрвөн жилийн турш АНУ-д амьдрахдаа өөрийгөө 60 сая ам.долларын хөрөнгийн өв залгамжлагч мэтээр хүмүүст итгүүлж, банкны чек ашиглан тансаг зэрэглэлийн зочид буудалд амьдарч, хувийн онгоц түрээсэлж, дээдсийн зиндааны үдэшлэгүүдэд зочилж, үнэтэй брэндээр гоёж, хувийн стилист хүртэл хөлсөлжээ.

Энгийн нэг ачааны машины жолоочийн охин Сорокин банкнаас 22 сая ам.долларын зээл авах хүсэлт илгээсэн байсан төдийгүй түүгээрээ зөвхөн баячууд цуглардаг урлагийн клуб нээхээр төлөвлөж байсан аж. Шүүх хурлын үеэр тэрбээр гэм буруугаа хүлээж, уучлалт гуйн уйлж байсан ба өмгөөлөгч нь түүнийг баян тансаг амьдралд хэт автсан хэмээн ялыг нь буруулахаар оролдож байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж