АНУ, БНХАУ хоорондын худалдааны шинэ дайн | News.MN

АНУ, БНХАУ хоорондын худалдааны шинэ дайн

АНУ, БНХАУ хоорондын худалдааны шинэ дайн

АНУ, БНХАУ хоорондын худалдааны шинэ дайн

БНХАУ болон АНУ-ын төлөөлөгчид АНУ-ын засгийн газраас шинээр тогтоосон гадаад худалдааны тарифeуд хүчинтэй болохоос ердөө хэдхэн цагийн өмнө уулзалдан, энэ асуудлыг хэрхэн зөөлрүүлэх талаар тохиролцож байна.

АНУ нь БНХАУ-аас орж ирж буй бараа таваарт ногдуулсан тариф 200 тэрбум ам.долларт хүрсэнийг Хятадын тал “хавчин гадуурхсан шинжтэй” хэмээн буруушааж байгаа юм.

Олон Улсын Валютын Сангаас АНУ-ын энэхүү үйлдлийг дэлхийн глобал эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг өөртөө агуулж байна хэмээн үзэж байгаа аж.

Мөн ОУВС-гаас мэдэгдэхдээ, бидний урьд нь хэлж байсанчлан, худалдааны сөргөлдөөнийг цаашид үргэлжлүүлэх тусам уг сөргөлдөөнд оролцож буй болон дэлхийн санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг зорьж байгаа талууд ч мөн хохирол амсдаг тул энэ асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай болохыг уриалжээ.

Хятадын талын төлөөлөгчдийг тэргүүлэн дэд сайд Лию Хэ, АНУ-ын Худалдааны газрын төлөөлөгч Роберт Лайтизер болон Эрдэнэсийн сангийн нарийн бичиг Стивин Мньюхин нартай уулзалдаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинээс сайхан утгатай захидал хүлээн авснаа дурдаад, удахгүй уулзалдах болно гэж мэдэгдэв.

АНУ-ын байр суурь

Хятадтай хийж байгаа худалдааны алдагдал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шүүмжлэлийн гол бай болж ирсэн бөгөөд хоёр улсын хоорондох гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг болон Хятадын компаниуд оюуны бүтээгдэхүүнийг хулгайлах нь АНУ-ын компаниудад сөргөөр нөлөөлж байгаа юм.

Хэлэлцээний өмнөхөн тэрээр Хятадын тал гэрээгээ зөрчиж байсан гэж мэдэгдээд, орон нутгийн цагаар 00:01 цагт хүчинтэй болох гадаад худалдааны тарифууд дээр дахин шинээр БНХАУ-аас орж ирэх импортын 325 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд тавих тарифыг нэмэгдүүлэх хуульд гарын үсэг зурна гэж мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Хятадын талыг гайхшруулсан энэ шийдвэрийг гаргахад яг юу нөлөөлсөн бэ гэдэг одоогоор тодорхой бус байна.

АНУ-БНХАУ хоорондын гадаад худалдаа

АНУ-ын Хятадтай хийх гадаад худалдааны алдагдал 1985 оноос эхлэн огцом нэмэгдсэн (доор график дээр үзүүлэв). 2018 он гэхэд гадаад худалдааны зөрүү 419 тэрбум ам.доллар болтлоо өсчээ.

АНУ-ын албаны тал “Ройтер” агентлагт мэдээлснээр, АНУ-ын шаардлагууд бүхий санал болгосон худалдааны гэрээний шинэ загварыг Хятадын тал өнгөрсөн долоо хоногт буцаасан.

Тарифууд гэдэг нь импортлогч компаниуд гадны барааг оруулж ирэхэд нь ногдуулдаг татвар юм. АНУ-ын засгийн газраас Хятадаас орж ирж буй бараа таваарт ногдуулж байгаа гаалийн тарифыг Америкийн компианиуд төлдөг.

Хятадын талын хариулт

БНХАУ-ын Худалдаанын Яамны Сайд “Гадаад худалдааны сөргөлдөөн нь хоёр орны иргэд болон дэлхийн бүх хүний ашиг сонирхолтой нийцэхгүй” хэмээн мэдэгдсэн.

АНУ-аас ногдуулах тарифын шинэ дүрэм хэрэгжиж эхэлвэл Хятадын тал үүнд гүнээ харамсахаа мэдэгдээд, шаардлагатай сөрөг хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Хоёр орны худалдааны дайн 2018 онд хэрхэн явагдсан вэ?

2018 онд АНУ Хятадаас орж ирэх бараа таваарт нийт 285 тэрбум ам.долларын татвар ногдуулсан бол 2019 онд дахин шинээр 325 тэрбум ам.доллар буюу нийт 539 тэрбум ам.долларын тариф ногдуулахаар болж байна.

Хятадын тал 2018 онд 118 тэрбум ам.долларын тариф ногдуулсан бол нийт 120 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа таваарыг АНУ-аас импортолсон байдаг.

Хоёр тал хоёулаа нөгөө талаа илүү хохирол амсаж байгаа гэж үздэг. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн уралдааны үеэр ноён Трампын хэлснээр, жил бүр 100 тэрбум ам.долларын татвар ноогдуулж авахад ямар ч буруу зүйл байхгүй хэмээн хэлж байсан бол Хятадын төрийн сонин болох “Глобал Таймс”-т нийтлэгдсэнээр Хятадын тал үүнд АНУ-аас илүү бэлтгэгджээ.

АНУ-ын санал болгосон авч явуулах үйл ажиллагаануудаас үүдэн олон төрлийн Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан бараа, автомашин болон тоног төхөөрөмжийн сэлбэг, тавилгад ногдуулах татвар 10% байсан бол 25% хүртлээ өсөх юм.

Цаашид юу болох вэ?

БНХАУ, АНУ-ын худалдааны дайн бусад улс орнуудын эдийн засагт яалт ч үгүй нөлөөлөх юм. ОУВС-гийн мэдээлснээр, АНУ-БНХАУ хоорондын гадаад худалдааны сөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлснийг дурдаад, 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилан гаргасан хэтийн төлвөө багасгажээ.

Н.АЗЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Paвcaл 2019-05-10 174.216.14.47

Удахгүй Opium war-3 эхлэнэ.

Avatar

ийм амархан биш 2019-05-10 124.158.113.11

худалдааны дайн гэхээсээ илүү Дэлхий дээрхи байр сууриа батлах тэмцэл ш тээ. Америк Дэлхийг залах уу, Хятад уу гэдэг юм явагдаж байна

Avatar

Zochin 2019-05-10 103.26.195.146

Aldaa ih bn. Zub orchuulna uu. News.mn ee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж