Сингапурт хуурамч мэдээллийн эсрэг хууль хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Сингапурт хуурамч мэдээллийн эсрэг хууль хэрэгжиж эхэллээ

Сингапурт хуурамч мэдээллийн эсрэг хууль хэрэгжиж эхэллээ

Сингапур улсын парламент удаан хугацаанд маргаан дагуулсан хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухай хуулиа энэ долоо хоногт баталжээ. Уг хууль хэрэгжсэнээр төрийн байгууллагууд өөрсдийн үзэмжээр тухайн мэдээллийг хуурамч гэж дүгнэн устгуулах эрхтэй болж байгаа төдийгүй хувь хүн, хэвлэл мэдээллийн салбарын эрх чөлөөнд халдсан хууль боллоо хэмээн хүний эрхийн байгууллагууд буруушааж байгаа аж.

Худал мэдээлэлтэй тэмцэх хуульд зааснаар санаатайгаар худал мэдээлэл тараавал хохирлын хэмжээнээс хамаарч 10 хүртэл жил хорих, 1 сая хүртэл сингапур долларын /733 мянган ам.доллар/ торгууль ногдуулах юм байна.

Хууль санаачлагчид уг хуулийг нийгэмд асар их хор хохирол учруулж буй худал хуурмаг, эмх замбараагүй мэдээллийн урсгалыг зохицуулах, бусдын нэр хүндэд шууд халдсан үйлдлийг таслан зогсоох зорилготой болохоос биш, ямар нэгэн нам засгийн эрх мэдлээ хэрэгжүүлэх гэсэн арга биш гэдгийг онцолжээ.

Мөн хуурамч мэдээллийг илрүүлсэн даруйдаа устгах тал дээр сөрөг хүчнийхэн эсрэг байр суурьтай байгаа ба зөрчлийг шүүхээр шийдвэрлэж байж тухайн мэдээллийг устгах эсэхийг шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Хэрэв шүүх рүү шилжвэл маш их хоног хугацаа алдана. Тэр хугацаанд хуурамч мэдээлэл маш хурдан тархаж, хохирлын хэмжээ нь ч түүний хэрээр нэмэгдэх учир тэр даруйд нь устгах нь зүйтэй гэж хууль санаачлагчид тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж