Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт зарлах тухай

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт зарлах тухай

Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.


Иргэний зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага

Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Иргэний зөвлөлийн гишүүнд сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн  нэр дэвшинэ.

Бүрдүүлэх материал

2.1 Товч намтар /Төрийн албан хаагчийн анкетийн хамт/

2.2 Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэх хуудас

2.3 Дипломын хуулбар

Бусад

Иргэний зөвлөлд нэр дэвшсэн иргэдийн жагсаалт, товч намтарыг цахим хуудас, мэдээллийн самбар болон бусад хэлбэрээр иргэдэд ил тод тавьж санал авах замаар шалгаруулна.

4.Сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хаяг

Материалыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дотор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны 326 тоотод ирүүлнэ.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг нэгдүгээр хороо, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байр. Холбоо барих утас: 11-324615

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж