“Шарк танк”-ын ялагч Б.Батбилэг шилдэг татвар төлөгч болжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

“Шарк танк”-ын ялагч Б.Батбилэг шилдэг татвар төлөгч болжээ

“Монгол HD” телевизийн “Шарк Танк” шоу  нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагч болж, бүх шаркуудын сэтгэлийг хөдөлгөж байсан оролцогч Б.Батбилэг Хөвсгөл аймгийн шилдэг татвар төлөгчөөр шалгарчээ.

Жил бүрийн тавдугаар сард “Татвар төлөгчийн өдрүүд” тохиож, улс даяар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрүүдэд татварын байгууллагууд шилдэг татвар төлөгчдөө алдаршуулдаг уламжлалтай юм.

2005 онд автомашины осолд орсны улмаас нуруу нугасны хүнд бэртэл авч, явах чадваргүй болсон ч шантралгүй зүтгэвэл бизнес ч эрхэлж болдгийн тод томруун жишээ болж яваа Б.Батбилэг сүүлийн долоон жилийн хугацаанд өрхийн хэрэгцээний 0.07 га газар дээр 70 мкв амины орон сууц барьж, зах зээлд борлуулдаг болсон байна.

Тэрбээр “Шар Танк” нэвтрүүлэгт оролцохдоо шүүгч нараас 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсэж, компанийнхаа 20 хувийг санал болгосон. Шаркууд түүний нугаршгүй шантаршгүй зоригийг дэмжиж, бизнест нь бүгд хөрөнгө оруулалт хийсэн.

Дээрх нэвтрүүлэгт  Б.Батбилэг эхнэр Г.Дэлгэрнасангийн хамтаар оролцож байсан бөгөөд хүнд үед амьдралынх нь түшиг тулгуур болж, бизнес эрхлэх зориг, зорилгыг нь дэмжиж өдий зэрэгт хүргэсэн, ханьдаа хамгийн ихээр баярлаж явдаг гэдгээ ярьж байв.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат тэрбээр эдүгээ шаркуудын өгсөн хөрөнгө оруулалтаар бизнесээ өргөтгөж, аймагтаа барилгын бизнес эрхэлж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж