
Сүүлийн үед үс, зүс, стиль имижээ өөрчилж, уран бүтээлийн өнгө аясаа ч нэлээд жинтэй болгож яваа “Гурван охин” хамтлагийнхан энэ зуныг тун завгүй өнгөрөөж байгаа гэнэ ээ. Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуур, хийл хөгжмийн ангийг дүүргэсэн авьяаслаг бүсгүйчүүд өөрсдийн үндсэн мэргэжлээрээ өсвөрийн хүүхэд, багачуудад сургалт явуулж байгаа гэнэ. Түүнчлэн ирэх намар хамтлагийнхаа бие даасан шинэ цомгийг гаргахаар шургуу ажиллаж байгаа бүсгүйчүүд дан ардын дуунаас бүрдсэн цомог гаргахаар болсон нь “Киви”-гээс ялгаруулж болох шинэ санаа гэлтэй.
Амжилт хүсье, ардын дууны шинэ цомгийн ажилд нь.
Б.Энх