"Бостон" цувралыг хожлоор эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

"Бостон" цувралыг хожлоор эхлүүлэв

"Бостон" цувралыг хожлоор эхлүүлэв

Хойд Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лиг (ҮХЛ)-ийн плэй-оффын хагас шигшээ буюу бүсийн аваргын төлөөх тоглолт Дорнод бүсийн цувралаар эхэллээ. Дорнод бүсийн шигшээд шалгарсан "Бостон Брюинс" болон "Каролина Харрикейнз" багуудын цувралын эхний тоглолт Бостон хотын “TD Garden” ордонд болж, талбайн эзэд 5-2 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан байна.

Тоглолтын эхний үед хоёр багаас тус бүр нэг гоол орсон бол хоёрдугаар үед зочин багийн Г.МкКэг гоол оруулж, талбайн эздийг сандаргасан. Тоглолтод эсрэг баг нь давуу байдлыг бий болгоод байсан ч талбайн эзэд 3-р үед эргэн ирэлт хийж, дөрвөн гоол оруулав. "Бостон" повэр-плэй буюу эсрэг багийн торгуулийг овжин ашиглаж хүний илүүгээ ашиглан М.Йоханссэн болон П.Бергерон нар гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан.

Тэргүүллийг алдсан Каролина хаалгачаа суулгаж, талбайд зургаа дахь тоглогчийг оруулж, тоглолтыг эргүүлэх гэсэн ч бүтэлгүйтэж, хоосон хаалгандаа дахин гоол алдсан. Тоглолтын эцсийн цэгийг К.Вагнер тавьж, нэг гоол нэмж оруулснаар "Бостон Брюинс" 5-2 харьцаатай ялалт байгуулав. Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт дахиад "Бостон"-ы талбайд ирэх даваа гаригт болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж