Жеймс Харден шидэлт хийж чадаагүйгээ тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Жеймс Харден шидэлт хийж чадаагүйгээ тайлбарлав

-Жеймс Харден тоглолтын төгсгөлд шидэлт хийж чадаагүйгээ тайлбарлав-

NBA-гийн плей-оффын Өрнөд бүс:

Голден Стэйт Уорриорз” – “Хьюстон Рокитс” 2:0

 

Өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолтод “Голден Стэйт”-ийнхэн ялалт байгуулсанаар 2:0-ээр тэргүүллээ баталгаажуулаад байгаа билээ. “Хьюстон”-ы лидер Жеймс Хардений хувьд тоглолтын сүүлчийн секундэд довтлох боломж байсан ч шидэж чадалгүйгээр бөмбөгөө алдсанаа ингэж тайлбарласан байна.

“Би самбараас бөмбөг аваад энэ боломжийг ашиглая гэж зүтгэсэн. Гэтэл тэд сайн хамгаалч, над дээр хоёр тоглогч байлаа. Тийм болохоор би довтолч чадалгүй хувилбар хайтал өмнө улаан майк үзэгдсэн нь Дуайт байв. Би бөмбөгөө түүнд дамжуулахдаа “Таван секунд байна даа” гэж бодсон. Ингээд бөмбөгөө эргүүлж аваад довтлох гэтэл дахиад хоёр тоглогч над дээр байлаа. Их хэцүү явдал болсон” гэж Жеймс Харден хэлжээ.

Харин Стивен Карри сүүлчийн секундэд Харденийг өөрийг нь л довтлохыг мэдэж байснаа өгүүлжээ.

“Харден тухайн агшинд өөрөө л бүхнийг шийдэхийг зорино гэдгийг мэдэж байлаа. Тиймээс манай багийнхан бүгдээрээ түүнд шидэж баатар болох боломж олгохгүйг хичээсэн” гэж Карри хэлсэн байна. Бичлэгийг үзнэ үү.

Р.Гэгээ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж