Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст халж, нутгийн баруун хэсгээр салхи шуургатай байна.
2015 оны 05 дугаар сарын 22-ны 21 цагаас 05 дугаар сарын 23-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус , өдөртөө 29-31 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
2015 оны 5 дугаар сарын 24-нөөс 5 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн нутгийн зарим, зүүн болон говийн нутгийн хойд хэсэг, 26-нд баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 24-нд говь талын нутгаар,25-нд зарим газраар секундэд 12-14 метр, 26-нд баруун зүгийн нутаг, 27-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүсийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.