"Богда холдинг оршин суугчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байна"

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

"Богда холдинг оршин суугчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байна"

"Богда холдинг оршин суугчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байна"

Хятадын хөрөнгө оруулалттай компани монголчуудын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудлаар “Богд-Ар” хорооллын оршин суугчид өнөөдөр /2019.05.10/ хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр тус хорооллын оршин суугчид Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлж буйгаа онцоллоо.


"Богд Ар" хорооллын оршин суугч Г.Нямдаржаа "Уг шаардлагад Нийслэл хотын засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танаа шаардлага хүргүүлэх тухай “Улаанбаатар хотын хөгжил дэвшил жилээс жилд сайжирч дэд бүтэц сургууль цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийн ажил сүүлийн хэдэн жил хурдацтай явагдаж байгаа.

Гэвч “Богд-Ар” хороололд сургууль цэцэрлэг байхгүй тус хорооллын 1730 өрхийн 6000 гаруй иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. “Богда холдинг" компани буюу 2000 оны анхны ерөнхий төлөвлөгөөнд батлагдсан зураг төсөвт "Богд-Ар" хороололд 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль 250 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаагийн байр, тохижилт ногоон байгууламж бүхий жишиг хороолол баригдана гэж тусгасан. Ерөнхий төлөвлөгөөгөөр “Богда холдинг" компани захиалагчаар ажилласан. Цаашлаад 2008 он хүртэл энэ асуудал шийдэгдээгүй. 2008 онд хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр дахин төлөвлөгөө орж ирсэн.

Оршин суугчид 6000 гаруй болсонтой холбоотойгоор 930 хүүхдийн сургууль, 160 хүүхдийн цэцэрлэг сургалтын төв, цогцолбор барих зураг төсвийг дахин баталсан. Тус газар цэцэрлэг сургууль барих нь гэж оршин суугчид баярласан боловч эрх мэдэлтнүүд "Богда холдинг"-ийн хүмүүстэй нийлж биднийг хулхидсан. 2010 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, Хятад компанийн удирдлагуудын талд ашигтайгаар шийдвэрлэж, сургууль, цэцэрлэгийн зураг төсвийг хүчингүй болгосон. Уг газарт 18, 19 дүгээр барилгын зураг төсвийг хууль бусаар баталсан. 2013 онд Нийслэлийн Засаг даргын А 50 дугаар захирамж гарч, сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга барих газрын захирамжийг хүчингүй болгосон.

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд үе үеийн засгийн газар дамжсан энэ шийдвэрийг зогсоогооч. Оршин суугчдын эрх ашгийг хамгаалж сургууль цэцэрлэгийг бариад өгөөч ээ. Яагаад монголчууд хохирч, хятадууд завших ёстой юм. Энэ асуудал олон жил завхарч явлаа. Үүнийг таслан зогсоох ёстой. Анх ямар төлөвлөгөө байсан түүнийгээ л барих ёстой. Бидний хүүхдүүд сургууль цэцэрлэг байхгүй олон жилийг ардаа үдлээ” гэж ярилаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж