Английн хоёр баг шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Английн хоёр баг шигшээд шалгарлаа

Английн хоёр баг шигшээд шалгарлаа

Хөлбөмбөгийн Европа цомын хагас шигшээгийн хариу тоглолт болж өндөрлөлөө. Шигшээ тоглолтод Английн "Челси" болон "Арсенал" клубууд шалгарсан.

"Челси" клуб хагас шигшээд Германы "Айнтрахт" клубтэй тоглож, үндсэн цагт 1-1 харьцаатай тэнцээд, нэмэлт цагт гоолгүй өндөрлөсөн. 11 метрийн цохилтоор ялагчийг тодруулахад "Челси" клубын хаалгач Кепа өрсөлдөгч багийн хоёр тоглогчийн цохилтыг зогсоож, 4-3 харьцаатай ялалт байгуулсан юм. Хоёр баг үндсэн нийлбэр дүнгээр 2-2 тэнцэж, 11 метрийн цохилтоор шийдвэрлэх хариуцлагатай үед хаалгач Кепа багаа авч гарав.

"Арсенал" клуб Испаний "Валенси" клубтэй тоглож, 4-2 харьцаатай ялалт байгуулж, нийлбэр дүнгээр 7-3-аар өрсөлдөгчөө хожиж, шигшээ шатанд шалгарсан байна. "Валенси" клубын талбайд болсон тоглолтод П.Обамеянг хет-трик хийжээ.

Аваргуудын лигийн шигшээд Английн хоёр баг шалгараад байгаа бол Европа цомын шигшээд мөн Английн хоёр баг шалгарлаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж