Зайсан дахь “Бургер Кинг”-д хордсон нэгэн иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д хандсан талаар бид энэ сарын 7-нд мэдээлсэн. Тухайн үед гэр бүлийн гурван хүн “Бургер Кинг”-д хордсон гэх шалтгаанаар ХӨСҮТ-д хандаад байсан бол энэ тоо нэмэгдсээр байгаа аж. Тэнд хэвтэж буй өвчтөний мэдээлж буйгаар "Бургер Кинг"-д 80 гаруй хүн хорджээ.
Мөн өдөр Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэтсийн байцаагчид тус салбарт шинжилгээ хийж, салбарыг нэг цаг хаасан. Шинжилгээний хариу гарсан эсэх талаар НМХГ-аас тодруулахад “Шинжилгээний хариу гараагүй байна. Хордлоготой холбоотой ямар нэгэн шинэ мэдээлэл ирээгүй” гэсэн тайлбар өглөө.
“Бургер Кинг”-д хордсон гэх шалтгаанаар ХӨСҮТ-д хэчнээн хүн эмчлүүлж байгаа талаар тус төвийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа. Тэрбээр “Бургер Кинг”-д хордсон гэх хүн өнгөрсөн шөнө нэмэгдэж ирсэн. Шинжилгээний хариу гарч, нийт 18 хүн “Бургер Кинг”-ийн хоолноос хордсон болох нь тогтоогдож, эмчлүүлж байна" гэв.
Холбоотой мэдээ